“Gangnam Style” Их Британид №1 болов

Дэлхийн олон оронд хит болоод буй Өмнөд Солонгосын реппер PSY-ийн “Gangnam Style”  дуу  Youtube сайтад  хамгийн олон  “Like” авсан буюу нийт  2,141,758 хэрэглэгчдийн дуртай дуу болж, Гиннесийн номд бүртгэгдсэн билээ. Тэгвэл алдарт “Gangnam Style”  дуу өнгөрсөн амралтын өдрүүдээр “UK chart” буюу Их Британийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсэн байна. Ердөө хоёр долоо хоногийн өмнө жагсаалтын 37 дугаарт бичигдэж байсан дуу ийнхүү Ирландын “The Script” рок хамтлагийн “Hall of Fame”, Америкийн реппер “Flo Rida”-гийн “I Cry” зэрэг хитүүдийг ардаа орхин, жагсаалтын тэргүүнд бичигдсэн байна.

Б.АНХТУЯА


URL:

Сэтгэгдэл бичих