Т.Дэлгэрмөрөн эхнэртээ 999 сарнай барив

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр болсон хамтлагийнхаа 15 жилийн ойн тоглолт дээр гэргий Жулианнадаа хайраа илэрхийлэн, 999 ширхэг сарнайн баглаа бэлэглэв.

“Би хайртай эхнэртээ хандан алтан тайзан дээрээсээ сэтгэлийн үгээ хүргэмээр байна. Алдаж, оносон цаг мөч бүрт дэргэд минь байж, хөөрхөн охин төрүүлж өгсөн ханьдаа сарнай цэцгээр бэлэг барих гэсэн юм” гээд тэвэр дүүрэн улаан сарнай барьсаар охин, эхнэр хоёр дээрээ очсон юм.  Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийг Б.Энхбадам гэдэг ч Жулианна нэрээр олонд танил болсон юм. Хосууд Зөөлөнсий хэмээх охинтой.

Г.Даша



URL:

Сэтгэгдэл бичих