“Лянхуа” компанийн ажилтан цианит натрийд хорджээ

Төв аймгийн Жаргалант сумын дөрөвдүгээр багт байрлах Хятадын хөрөнгө оруулалттай алтны “Лянхуа” компанийн ажилтан 36 настай эмэгтэй П нь эмнэлэгт хүргэгдэх замд нас баржээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр П нь цианит натрийд хордсон байж болзошгүй гэнэ. Энэ хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэллээ.

Л.Хишиг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих