“Петро Чайна Дачин Тамсаг” компани заргаа эцэслэнэ

Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын нэхэмжлэлтэй  “Петро Чайна Дачин Тамсаг” компанид холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны хайгуул олборлолт явуулж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө орууллаттай “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК нь  байгаль орчинд хохирол учруулж, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүйг нь тогтоож 1.3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт оруулах шийдвэрийг Баянзүрх дүүргийн шүүх болон давж заалдах шатны шүүхээс гаргасан. Тус компани шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй хэмээж Улсын дээд шүүхэд хандсан байна.

Эх сурвалж:”Монголын Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих