Ш.Сайхансамбуу сонгуулийн орой Я.Содбаатарыгаа тоглоомон буугаар айлгажээ

Монгол ардын намын ялагдал олон хүнийг хүнд байдалд оруулж, олон хүн уурлан бухимдаж, дарга нар руугаа дайрсан талаар янз бүрийн л мэдээлэл байдаг. Түүний нэг нь УИХ-ын гишүүн,асан “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу.

 

Тэрбээр намын Бага хурал дээр өвдөг шороодчихоод өөрийг нь нэр дэвшүүлсэнгүй хэмээн хагартал уурлаж байсан ч “Сонгуулийн дараа сайд болно” хэмээн ичиж улайх ч үгүй ярилцлага өгч байсан.

 

Гэвч МАН ялагдсан нь түүний цөсийг хөөргөж, сайд болох боломжоо алдлаа хэмээн тун их бухимдаж сонгуулийн орой тэрбээр халамцуу намын байрандаа морилж, бөөн хэрэг мандаасан билээ. Тэрбээр тухайн үеийн МАН-ын Нарийн бичгийн дарга Я.Содбаатарын өрөөнд дайрч орон намын нарийн бичгийн даргаа хэл амаар доромжилж, эцэст нь буу гарган танхайрсан гэдэг. Төрийн ордонд салаавч гаргадаг.

 

Тангараг өргөхөөр ирэхдээ ч согтуу морилдог УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн энэ хэрэг шалгагдаж байгаад саяхан прокурорд шилжжээ.

 

Прокурорууд түүнээс энэ талаар мэдүүлэг авахад сонгуулийн орой намыханы түйвээж, намын генсекээ хүртэл сүрдүүлж байсан нөгөө буу нь тоглоомонд буу байсан хэмээн мэдүүлсэн байна. Тиймээс прокурорууд түүний хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан талаар эх сурвалжууд хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих