“Монгол чоно Буриадыг хоосруулж байна”

Ийм гарчигтай нийтлэл ОХУ-ын Буриадын “Байкал Дэйли” агентлагийн цахим хуудсанд гарчээ. Нийтлэлд дурдсанаар Буриадын Хиагт орчимд 2.5 мянга орчим чоно байгаа нь жирийн үеийнхээс тав дахин ихэссэн тоо аж. Чоно малчдын хот руу дайрч, мал сүргийг цөлмөж байгаа гэнэ. Энэ жил Хиагтад унага, тугал бараг үлдээгүй, бүгдийг нь чоно идчихсэн гэж малчид гомдоллож байна. Гомдлын мөрөөр Буриадын Засгийн газраас чонын эсрэг арга хэмжээ авч, нэг чонын толгойг 10 мянган рублиэр үнэлээд ч байдал дээрдсэнгүй.

Хиагтын нэгэн анчин “Чоно Монголын нутгаас орж ирж, ан хийчихээд буцаад хил даваад зугтчихдаг. Хилийн бүсэд буудах хориотой болохоор яаж ч чадахгүй байна. Монголын чонын аюул дөрвөн жилийн өмнөөс эхэлсэн. Урьд нь зун л ирдэг байсан бол одоо бүтэн жилийн турш дайрдаг боллоо. Улиралд 50 чоно агнадаг анчин байгаа ч чонын тоо толгой огт буурахгүй байна. Бэлтрэг суйлах, үүрэнд нь отох гэхээр үүр нь Монголын нутагт байгаа учраас бид яаж ч чаддаггүй” гэж ярьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих