У.Хүрэлсүх Г.Баярсайхан хоёр эвлэрсэн үү?

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар Төрийн ордонд нударга зөрүүлсэн талаарх мэдээлэл манай сайтнаа хамгийн түрүүнд нийтлэгдсэн билээ.

Тэгвэл тэд өнөөдөр Төрийн ордны коридорт тааралдаж гар барин мэндэлж, бүр бие биенээ тэвэрсэн гэж ойрын эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн, тэдний тэврэлдэхийг харсан зарим УИХ-ын гишүүд “Эр улс ч мөн дөө. Гар зөрүүлсэн нь тэднийг эх оронч гэдгийг баталсан. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг дээ. Мань хоёр эрхэм ямартай ч учраа ололцсон бололтой” хэмээн шивэр авир хийж байна.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих