Сталинд өгсөн монгол цоож

ОХУ-ын Челябинск хотын орон нутгийг судлах музейд “Их удирдагчид өгсөн бэлэг” нэртэй үзэсгэлэн нээгджээ. Зохион байгуулагчдын хэлснээр үзэсгэлэнгийн зорилго нь Сталиний намтар түүхээс сонирхуулах бус харин ЗХУ-ын удирдагчийг дэлхий нийт хэрхэн хүндэлж байсныг үзүүлэх явдал гэнэ.

Үзмэрүүдийн ихэнхийг Сталинд 70 насных нь ойг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн бэлэг дурсгал эзэлж байгаа юм. 1949 онд төрсөн өдрөөр нь Сталинд нийт 20.000 бэлэг, сая орчим захиа ирж байсан гэдэг. Бэлгийн ихэнх нь гаанс байсан бөгөөд Уинстон Черчиллийн бэлэглэсэн гаанс хүндэт байранд заларч байна. Энд социалист орны тэргүүнүүд болон жирийн иргэдээс илгээсэн сэтгэлийн бэлгүүдийг ч харж болно. Үзэсгэлэн зохион байгуулагчид зарим бэлгийн учир утгыг олох гэж ихээхэн зовсон гэнэ.

Жишээ нь, манай улсаас Сталинд бэлэглэсэн цоожийг хэн ч онгойлгож чадаагүй байгаа гэнэ. Таван түлхүүртэй энэ цоожны хананд нь Монголын газрын зургийг дүрсэлж, монгол бичгээр бичсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.