УИХ-ын асангууд асаалттай танк шиг ар араасаа ял авах уу

УИХ-ын гишүүн асан Д.Дондогт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох хэргийг өнгөрсөн долдугаар сард дахин сэргээн шалгаж эхэлсэн билээ. Урьд нь түүнд холбогдох хэргийг шалгах гэхэд УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж болохгүй хэмээн мөрдөн байцаах ажлыг нь зогсоож байсан. Харин өнгөрсөн долдугаар сарын есний өдөр Д.Дондог гишүүний халдашгүй дархан эрх нь цуцлагдсан учир ийнхүү хэргийг хуулийн байгууллагаас сэргээн шалгаж байгаа билээ.

Түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 148 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Харин уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Өмнө нь нэг удаа яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлж байсан ч мөрдөн байцаалтад буцааж байсан юм.

.Түүнээс гадна алдарт Н.Энхбаярын хэрэгт хэд хэдэн хүнийг тусгайлан шалгаж байгаа гэнэ. Энэ талаар өнөөдөр АТГ-ыхан мэдэгдлээ. Н.Энхбаярын авлига, хээл хахуулийн хэрэгт хамсаатан болох нь тогтоогдсон хүмүүсийн хэрэгт тусгайлан хавтаст хэрэг нээжээ. Зарим хүмүүс нь гадаадад байгаа гэх шалтгаантайгаар мөрдөн байцаалтын ажиллагаа түр завсарласан байна. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Н.Болормаа нарыг шалгаж байгаа гэнэ. Харин НИТХ-ын дарга асан Т.Билэгт одоо хүртэл гадаадаас ирээгүй байгаа юм байна.

Мөн эдгээр УИХ-ын гишүүн асангуудаас гадна зарим нэг хүмүүсийн хэрэг шүүхээр эргэлдсээр байна. Сонгуулийн өмнө сайд болно хэмээн оодорч байсан Ш.Сайхансамбуу сонгуулийн орой нарийн бичгийн дарга асан Я.Хүрэлбаатарыгаа дарамталсан билээ. Дарамтлах дарамтлахдаа буу гаргаж танхайрсан нь намыхны нүдийг орой дээр нь гаргах шахсан. Өдгөө энэ хэрэг прокурорт шилжсэн ч нэгэн инээдтэй шалтгаанаар мөрдөн байцаалтанд буцсан билээ.

Тодруулбал сонгуулийн орой шоуддаг буу нь хүүхдийн тоглоомонд буу байсан Сайхансамбуу мэдэгджээ. Тиймээс түүний хэрэг дахин мөрдөн байцаалтанд буцсан байна. Түүнээс гадна салаавч гаргасан Шинэбаярын хэрэг томорч Тагнуулын Ерөнхий газарт шалгагдаж байна. Бусад нь салаавч гаргаад болоод байхад Шинэбаяр дээр ингэж томорч байгаа хэрэг удахгүй шийдвэрлэгдэх гэж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих