Ойрын өдрүүдэд цас орж, эрс хүйтэрнэ

Өнөөдөр болон маргааш Хангайн уулархаг нутгуудаар болон төвийн бүсийн зүүн хэсгээр нойтон цас орох юм байна. Мөн баруун бүсийн нутгийн хойд хэсгээр багавтар хэмжээний нойтон цастай. Салхи зарим газраар 16-18 м/секунд хүрч ширүүсэх төлөвтэй байна. Харин энэ сарын 11-13-нд   Төв болон зүүн зүгийн нутгуудаар цас орж эрс сэрүүсэх ажээ. Ингэхдээ 12-ноос эрс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө хасах 2-3 градус хүйтэн хонох төлөвтэй байна.

Харин өдөртөө 6-11 градус дулаан байх бол бусад нутгаар шөнөдөө 3-2 градус, өдөртөө 4-9 градус дулаан байх аж. 14-нд ихэнх нутгаар хур тунадас орж, уулархаг нутгаар ахиу цас орно. Энэ өдрүүдэд говь, тал хээрийн нутгаар салхи секундэд 18-19 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах юм байна.

Д.СҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих