УИХ-ын гишүүн асан Д.Дондогт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүллээ

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох хэргийг өнгөрсөн долоодугаар сард дахин сэргээн шалгаж эхэлсэн. Урьд нь түүнд холбогдох хэргийг шалгах гэхэд УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж болохгүй хэмээн мөрдөн байцаах ажлыг нь зогсоож байсан. Харин өнгөрсөн долоодугаар сарын есний өдөр Д.Дондог гишүүний халдашгүй дархан эрх нь цуцлагдсан учир ийнхүү хэргийг хуулийн байгууллагаас сэргээн шалгаж байгаа билээ.

Түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 148 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Харин уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Өмнө нь нэг удаа яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлж байсан ч мөрдөн байцаалтад буцааж байсан юм.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих