“Оюу Толгой”-гэрээг сайжруулах саналаасаа буцсан З.Энхболд Б.Бат-Эрдэнэ аваргаас зугтаж байна

Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай юу үгүй юу гэсэн асуудал С.Ганбаатар, С.Баярцогт хоёрын мэтгэлцээн ч байтугай ард түмний хоорондох мэтгэлцээн болоод байна. Оюутолгойн 71 хувь нь Монголд, 29 хувь нь л Оюутолгойд ашигтай гээд л сурталчилаад эхэлсэн. Үүнийг нь зарим хүн хараад нээрээ ч тийм юм уу гэж бодож байхад нөгөө нэг нь үлгэрийн далай гэж дүгнэж байгаа. Төрийн төлөө оготно боож үхэхийн үлгэрээр жирийн бид хэдэнтээ муудалцаад ч хэрэг алга.

Ер нь бол Оюутолгойн гэрээг өөрчлөх эсэхийг УИХ мэднэ. 76 гишүүн үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ гэвэл Б.Бат-Эрдэнэ аварга, С.Ганбаатар тэргүүтэй хэдхэн гишүүн Оюутолгойн гэрээг ашиггүй хэмээн үзэж байгаа. Харин эрх баригч АН-ынхан бүхнийг хүчээр зохицуулаад, гэрээ ашигтай гээд оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг цуцалчихсан. Тиймээс бид гэрээ ашиггүй гэдгийг мэдээд өөрчилье гэсэн ч чадахгүй. Уг нь цагтаа МАН-ыг эрх баригч хүчин байхад л Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай, ашиггүй гэрээ хэмээн хэсэг гишүүд хашгирч л байсан.

Түүнд нь Б.Бат-эрдэнэ, С.Эрдэнэ нараас гадна одоогийн УИХ-ын дарга З.Энхболд ч байлаа. Одоо харин АН-ынхан төрийн эрхэнд гарч, З.Энхболд УИХ-ын дарга болоод яагаад Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахгүй байна вэ. З.Энхболд Б.Бат-Эрдэнэ нар санаа нийлэн гэрээнд өөрчлөлт оруулна гээд хамтдаа явдаг байсан ч одоо З.Энхболд тэнгэрийн амьтан болчихоод Б.Бат-эрдэнэ аварга маань ганцаардаж явна. Тэр ч бүү хэл Б.Бат-Эрдэнэ энэ асуудлаар УИХ-ын даргатай уулзах гэсэн ч З.Энхболд олдохгүй, тойрч зугтаагаад байгаа гэсэн шүү.

 

С.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих