Оюутолгойн ажилчин даргаа хутгалжээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр өглөө хоёр хүн маргалдсаны улмаас нэгнээ хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг гарч, нисэх буудалд хэсэг хугацаанд хөл хорио тогтоосон билээ. Маргалдсан хоёр хүний нэг  нь өнөөдөр өглөө 08.52 цагт газардсан “Оюутолгой” компанийн онгоцноос буусан бөгөөд тус компанийн ажилчин байсан аж. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэлийн албаны төлөөлөгч Б.Саруултуяагаас торуулахад “Өглөөний 9.15 цагт  ариун цэврийн өрөөнд хүн мэсээр гэмтээсэн тухай мэдээлэл ирсэн.

Цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газар очиж ажилласан. Хохирогч 35 настай Э нь “Оюутолгой” ХХК-ийн ажилтан бөгөөд Өмнөговь Улаанбаатарын чиглэлийн онгоцноос буусан байна. Улмаар хохирогч ариун цэврийн өрөөнд ороход нь хэрэгтэн болох 54 настай Э хохирогчийг дагаж орон, мэсээр 4 удаа гэмтээсэн байна. Мөн хэрэгиэй өөрийнхөө зүрхэн тус газар хутгалсан нь тогтоогдоод эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Хэрэгтэн 54 настай Э нь Оюутолгойд хохирогчийн удирдлаганд ажиллаж байсан юм билээ. Түүнийг хохирогч Э ажлаас нь халж, хоорондын үл ойлголцол, өш хонзонгийн нөхцөлтэйгээр энэ хэрэг үйлдэгдсэн байна” гэлээ.

bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих