Орон нутагт нэр дэвшигчдийг 20-нд олон нийтэд зарлана

Холимог тогтолцоогоор явагдах орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах  хугацаа өчигдөр дуусгавар болсон.

Хуулийн дагуу нэр дэвшигчдийг бүртгүүлсэн өдрөөс хойш тойргийн хороод хэлэлцэж, нэр дэвших эрхийг нь олгох бөгөөд энэ сарын 20-нд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд зарлана.

Ирэх орон нутгийн сонгуульд долоон нам, хоёр эвсэл оролцох тухайгаа мэдэгдэн батламжаа гардаад байгаа. Тухайлбал, МАН, Ардчилсан нам, ИЗНН, МУНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МҮАН, мөн МАХН-ИЗНН-ын “Иргэний шударга ёс” эвсэл, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслүүд орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Учир нь, улстөрийн нам, хүчнүүд тухайн орон нутгийн онцлогоос шалтгаалан зарим тойрогт МАХН нь ИЗНН-тай, заримд нь МҮАН-тай эвсч сонгуульд оролцох болсон байна. Хэдийгээр энэ нь хачирхалтай санагдах мэт боловч хууль зөрчөөгүй, байж болох хувилбар гэж ажиглагчид тайлбарлав.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих