Дэд сайдуудын командлагч

Шинэчлэлийн Зас­гийн газрын дэд сайд нараас сурч мэдсэн, боловс­­рол, хол явж нүд тайл­­сан сэтгэлгээний далайц, ажлын турш­лага гээд бүх л үзүү­лэл­тээрээ толгой өндөр эрхмээр Батлан хам­гаа­лахын дэд сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр өрсөлдөгчгүй торойно.

Ховдын уугуул, Улаан­баатарын суу­гуул, Европын хол­боо­гоор гүйгүүл дэд сайд А.Бат­төрийн хувьд жин­хэнэ мэргэжлийн дип­ломатч. Тэрбээр Монгол оронд Ардчилсан хувьсгалын анхны цуглаан зохион байгуулагдаж байсан 1989 онд Москвагийн ОУХДС-ийг төгссөн залуу мэргэжилтэн. Анх Монгол Улсын Гадаад хэргийн яаманд атта­шегаар орж, ажил амьд­ралын гараагаа эхлүүл­жээ. 1992-1996 онд Франц улс дахь Монголын Элчин сайдын яамны соёлын атташе, ЮНЕСКО-гийн Байнгын төлөөлөгчийн газарт дипломатчаар ажил­ласан нь мэргэж­лийн дип­ло­матчийн хувьд өсч, дэвжих гараа нь байж.

1996 оноос Монгол Улсын Гадаад хэргийн яаманд ажиллаж бай­гаад 1998-2000 онд Монгол Улсын Боловс­рол, соёл, шинж­лэх ухаан, тех­нологийн сай­даар ажил­лажээ.

2004-2006 онд Монгол Улсын Гадаад хэр­гийн  дэд сайдаар ажил­­ласан нь дэд сайдын хувьд анхных нь тохиол болсон гэдэг. Харин 2008 оноос мэр­гэж­­лийн­хээ ажлыг хийж, Европын Хамтын ний­­­гэм­­лэгт Монгол Улсаа төлөөлсөн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогджээ.

Өнөөгийн дэд сайдын сал­­бар­­таа оруулсан үнэтэй хувь нэмэр нь манай цэрэг эрс олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд ам­жилт­­тай оролцож, эх орныхоо нэрийг ман­­дуулах үйл хэр­гийг эхлүүлэхэд дип­ло­мат­чийн хувьд амжилттай ажил­­лаж чухал нөлөө үзүүл­­сэнд оршино. А.Бат­­төр дэд сайдын хувьд МоАХ-ноос Бат­лан хамгаалахын дэд сай­дын суудалд тухал­сан аль ч талаараа нэр цэвэр, улстөрчийн хувьд ид хийж, бүтээх насан­­даа яваа нэгэн.

Дэлхийн ха­луун цэ­гүүдийн энхийг сахиулах үйл ажил­ла­гаанд эрвэлз­тэл орол­цож, эзэн Чин­гисийн үеэс ул­баа­тай эр зориг, авхаалж  сам­баа­гаараа гай­хаг­даж яваа хэдэн бор цэргүүд, цааш­лаад Монгол Улсын бат­лан хам­гаалах сал­барыг өөрч­лөн шинэчлэх, халамж­лан бөөцийлөх нөр их ажил БХЯ-ны хоёр шинэхэн сайдын өмнө бий.

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ, А.Баттөр хоёрын гар нийлсэн, шар­гуу мэд­рэмжтэй ажил­ла­гаа­наас Мон­голын батлан хамгаалах сал­барын ирээдүй, дэлхий дахинд монгол цэргийн нэр хүнд хэрхэн батжих нь хараг­дах биз ээ.

Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр бүх л талаараа ажил, амьд­ралын туршлага багатай ши­нэхэн дэд сайд нараа командлах нь аргагүй ээ.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.