Н.Алтанхуяг Н.Энхбаяртай уулзах гээд гуйж явна

Хаяанд тулсан орон нутгийн сонгууль АН-ыг айхтар донсолгож байна. Үүний хажуугаар “Шинэчлэлийн” гэсэн сүржин нэртэй даржин Засгийн газар нь зад тавьчих гээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг алийгаа баран гүйж явна гэнэ. Задрах гээд байгаа засгаа наах “наалдан пад”-ыг хэнээс ч хамаагүй олох гэж Н.Алтанхуяг сайд хэрэндээ хичээж байгаа бололтой догоо.
АН-ынхан ирэх 11 дүгээр сарын сонгуульд ялах “шаанс” муу байгаа учир яалт ч үгүй Н.Энхбаярыг царайчилж МАХН-ыг түшихээс өөр аргагүйд хүрсэн бололтой. Ямар сайндаа л АН-ын дарга Н.Алтанхуяг эмнэлэгт хэвтэж байгаа Н.Энхбаяртай уулзахаар хөөцөлдөж явхав дээ. Сонгуулиас өмнө эртхэн уулзаад, гуйлга, наймаагаа хийх гээд Н.Алтанхуяг тун чиг сандруухан гүйж яваа гэсэн шүү.
С.Майкл mongolcomments.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.