Баабарын хобби “00”-д ном унших

Буян Жагаагаас давна уу гэхээс дутахааргүй адайр ааштан бол Баабар гэж олон хүн хүлээн зөвшөөрдөг. Багадаа марк цуглуулах хоббитой байсан тэрбээр өдгөө статистик тоо цээжлэх хоббитой гэнэ. Хоббигоо харин ч нэг сайн хөгжүүлсэн учраас ямар ч статистикийг хаанаас нь ч ганц хараад цээжилж чаддаг гэсэн. Ямартай л намынхан нь мань хүнээс дэл сул бичиг цаасаа хичээнгүйлэн нуудаг байхав. Ганц хараад “а”, “б”-гүй цээжилдэг түүнийг аль нэг болох болохгүй юм олж хараад олон түмэнд дэлгээд хаячихна гэж эмээдэг учраас тэр л дээ. Түүнээс.гадна Монголынхоо зохиолчдоос С.Эрдэнэ баавайг чин сэтгэлээсээ шүтдэг тэрбээр номыг “00″-д унших дуртай гэсэн шүү.
Эх сурвалж: ”Улаанбаатар Таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих