Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвддөг

Сэтгэл гэдэг эрхтэн бий, харахад байхгүй ч хамгийн чухал эрхтэн тань. Сэтгэлийн өвчингүй, өөдрөг, эерэг энергитэй хүмүүс эрүүл энх амьдарч, урт удаан насалдаг. Өнөөдөр зөвхөн Монголд ч биш, дэлхийн олон оронд “сэтгэл гутрал” гэдэг өвчинд олон хүн нэрвэгдэж, өвчлөгсдийн нас залуужиж байгаа аж. Тэр хэрээр нийгэмд сөрөг нөлөө үзүүлж, сэтгэцийн эмгэгт өвчинтэй болох, амиа хорлох зэрэг тохиолдол олон гарч байна. Тиймээс сэтгэл гэдэг эрхтэнээ хайрлаж, хамгаалахын тулд юу хийх, яах ёстойг мэдэж аваарай.

Сэтгэлээсээ хайрлах, сэтгэл уярам, зvрх сэтгэлийн угаас, сэтгэл хоосрох, сэтгэл гутрах, сэтгэл хямрах, халуун дулаан сэтгэлтэй, хvйтэн сэтгэлтэй гэх зэрэг бидний өдөр тутмын ярианд хэрэглэгддэг хэллэгvvд хvн бvрт нэгийг бодогдуулдаг. Эдгээрээс сэтгэл гутрал гэж юу юм бэ? Сэтгэлээр унах нь бидний өдөр тутмын амьдралд олонтаа тохиолддог. Уйтгар гунигтай байх нь хэвийн vзэгдэл бөгөөд амьдралд тохиолдох бухимдлын хариу урвал юм. Ихэнх хүмүүс эдгээр сэтгэлийн хөдөлгөөнийг амархан даван туулж хэсэг хугацааны дараа гунигтай байдлаас гарч чаддаг байна.

Харин уйтгар гуниг удаан хугацаагаар vргэлжлэх нь наслахтай холбоогvй ба амьдралын хэвийн vзэгдэл биш юм. Хэрэв таны уйтгар гунигтай байх нь удаан хугацаагаар vргэлжилж, урьдынх шиг амархан туулж чадахгvй байвал энэ нь өвчний шинж юм.

Сэтгэл гутралд орсон vед хийгддэг эмийн болон эмийн бус эмчилгээний олон аргууд байдаг учраас эрт vед нь эмчид хандаж эмчлvvлэх хэрэгтэй. Доорх арга хэмжээнvvдийг хийж хэвшvvлвэл сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг. Vvнд:

• Найз нөхдийн холбоог олон жилээр хадгалах

• Гэр бvлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх

• Завгvй болон сонирхолтой байхын тулд сонирхдог зvйлсээ хийж байх
• Бие болон сэтгэлийн хувьд идэвхтэй байх. Биеийн хөдөлгөөнийг идэвхтэй байлгахаас гадна боловсролоо дээшлvvлэх, сургалтанд хамрагдах, vгийн сvлжээ таах, шатар тоглох, телевизийн уралдаант тэмцээнд оролцох зэрэг vйл ажиллагаанд илvv оролцож байх
• Сэтгэл санаагаа бусадтай хуваалцаж бай. Өөрийн зовлонг хуваалцаж болох тохирсон хvнийг сонго. Бусадтай хуваалцсан жаргал хоёр дахин нэмэгдэж, бусадтай хуваалцсан зовлон хоёр дахин нимгэрдэг гэдэг.
• Хvнд хэцvv зорилго өмнөө битгий тавь. Өөрийнхөө боломжийг зөв vнэл.
• Зохистой хооллож бай.

 

 

З.Намжилмаа


URL:

Сэтгэгдэл бичих