Д.Пүрэвсүрэнг намба суулгасан бүтэлтэй, бүтэлгүй амрагуудынх нь түүх

 

10 жилийн ширээнээс алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болж, Мөнхжин охиноо төрүүлсэн. Гэтэл нэг л өдөр охиныхоо аавыг ард түмний миссэд алдаж, тэр явдлаас хойш олон эрчүүдтэй нэр холбогдож явсан.



Хамгийн сүүлд амрагласан П.Цэгцбаатар нь түүнд гар хүрч хосууд хоёр тийш болсон. Хоёрхон жилийн өмнө Монголын хамгийн сайхан хүүхэнтэй нэр холбогдож гурван настай охиноо өнчрүүлэн, Баянзүрх дүүргийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байсан П.Цэгцбаатар топ модель бүсгүйг хэвтэрт ортол нь зодсон хэргээр шүүхийн хаалга татсан. Эмэгтэй хүнийг хардалтаас болж зодож, хүндэвтэр бэртэл учруулсан Л.Цэгцбаатарт шүүх 40 хоног буюу 360 цаг албадан хөдөлмөр хийх ял оногдуулж, дуулиантай нийлсэн хос залуус шуугиантайгаар харьцаа холбоогоо таслах дээрээ тулаад байна. Гэвч түүнд оногдуулсан энэ ялыг эсэргүүцэх хүн цөөнгүй байгаа гэнэ. Энэ ч аргагүй. Гоолиг бие хаа, сайхан царай зүсээр эрчүүдийгсоронзон адил татдаг залуухан бүсгүйг олон хүн өмгөөлж хамгаалж, түүнийг хэвтэрт ортлоо зодууллаа гэдэг мэдээллийг бүгд л эгдүүцэн хүлээж авч байсан учраас тэр. Тиймээс “Хархорин” захын боссын хүүг ялгүй салсанд олон хүн бухимдаж байна. Баян айлын эрх танхил хүү өөрийнхөө хийсэн хэргийг дарахын тулд хуулийнханд их хэмжээний мөнгө өгсөн байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм. Пүүжээгийн найз нөхөд ч ингэж хардаж байгаа бололтой. Тиймээс Л.Цэгцбаатарын хэргийг шалгасан цагдаа, ял оноосон шүүхийнхнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулж, энэ хэргийг дахин хянуулах хүсэлтэй хүн цөөнгүй байгаа гэдэг. 360 цаг албадан хөдөлмөр хийлгэх ял. Энэ бол тийм ч амар ял биш. Ядуу даржин хүмүүс ийм хэмжээний ял сонсох юм  бол гудамж цэвэрлэж, хайс будахаас өөр аргагүй байдалд ордог гэнэ. Дээр нь өдөр болгон цагдаад очиж цагаа бүртгүүлдэг аж. Харин “Хархорин” захын боссын хүү ял авснаасаа хойш ор сураггүй алга болчихсон сурагтай. Тиймээс Пүүжээгийн найз нөхөд түүний хэргийг дахин задлаж чаддаггүй юм аа гэхэд Л.Цэгцбаатар гэгч энэ танхай залуугаар гудамж цэвэрлүүлэхийг хүсэж байгаа гэнэ. Харамсалтай нь төрсөн гэрийнхээ хогийг ч шүүрдэж үзээгүй танхил эр шороотой гудамж цэвэрлээд зогсч байна гэдэг юу л бол.






Топ модель Д.Пүрэвсүрэн  хоёр дахь охиноо өлгийдөн аваад удаагүй байгаа. Түүний анхны болон, сүүлийн нөхөр нь алтны “ченж”, нэг салбарт хүчин зүтгэж буй хүмүүс. “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын хөөрхөн охиныг төрүүлсэн Пүүжээ удалгүй салсан. Монголын сайхан бүсгүйчүүдээр цайгаа чануулж чадсан Мянгаагийн охин сургуулийн сурагч, айлын том охин болсон.

Харин Пүүжээгийн сүүлийн нөхөр Н.Ганбаяр алтны компанийн эзэн гэсэн. Гэр бүл салсны дараа нэлээд хэдэн залуустай нэр холбогдсон боловч, эцсийн мөчид тэрбээр уул уурхайн эзэн Н.Ганбаяртай дэр нэгтгэсэн хосууд өөрсдийн амьдрах болон шинэ хүнээ өлгийдөн авах  харшаа хамгийн дээд зэрэглэлийн гэсэн бүхнийг нь харж сонгосон гэнэ. Тэдний сонголт Баянзүрх дүүрэгт байрлах “Сакура” хороолол гэнэ. Тус хотхоны хаусууд нь нэг айлын 500 мкв талбайтай, гурван давхар бөгөөд нэг метр квадрат нь 3000 ам.долларын үнэтэй. Үүнийг монгол мөнгөөр үнэлвэл 2 тэрбум орчим төгрөг болж байгаа ажээ. Уурхайн эзэн залуу шинэ хүргэнийхээ хүчийг үзүүлж, тансаг, чамин, үнэтэй гэсэн бүхнийг л худалдан авч өгч  байгаа бололтой. Олны танил хүмүүсийн алхаа гишгээ нь  хүртэл хүмүүст сонин байдаг хойно топ модель Пүрэвсүрэнг хөл хүнд болсныг анзаараад амжсан. Түүнийг  хөл хүнд байхад нь паппарацидах гэсэн боëовч нэг ч удаа дуранд өртөлгүй явсаар төрөхийнхөө өмнөхөн гэнэ алдаж, зургаа татуулсан байдаг. Ийнхүү үзэсгэлэн төгөлдөр бүсгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр зэхэж, сайхан ээжийн дүр төрхтэй болсныг илэрхийлж байсан. Загвар өмсөгч, жүжигчин Д.Пүрэвсүрэн амаржаад нэг их удаагүй. Тэрбээр хоёр хөөрхөн охинтой болсон бөгөөд топ модель бүсгүй маань олны танил эхчүүдийн амарждаг “Гурван гал” эмнэлэгт нярайлсан гэсэн.









Д.Пүрэвсүрэнг загварын тайзнаа сайн загвар өмсөгч, дэлгэцийн сайн жүжигчин, сайн ээж, сайхан хүүхэн гээд нэрлээд байвал барагдахгүй. Тэрбээр охин Мөнхжингийнхээ боловсролд тун их анхаардаг нэгэн. Түүний охин Мөнхжин “American School of Ulaanbaatar” дунд сургуулийн сурагч. Хөдөлмөрч, хичээнгүй ээжийнхээ зүтгэлээр багаасаа чанартай боловсрол эзэмшиж байгаа Мөнхжин сургуулийнхаа урдаа барьдаг сурагчдын нэг бөгөөд ээжийн хайртай сэргэлэн охин одоо ээждээ англи хэл зааж өгдөг гэсэн.







Топ модель маань нэг хэсэг нүцгэн зургаа авахуулж, гоо сайхан бие галбираа гайхуулж, гар утасны комментын хамгийн их татагдсан зургаар шалгарч байсан гэдэг.

Ингээд топ модель Д.Пүрэвсүрэнгийн “Хүнд итгэнэ гэдэг сайн тал байх ёстой” гарчигтай ярилцлагыг хүргэхээс гадна хувийнх нь зурагнуудаас хүргэж байна. Мэргэжлээ эзэмшсэн шиг эзэгнэж, ажлаа хийсэн шиг хийдэг шинэ үеийн эмэгтэйчүүдийн төлөөлөл болох жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэнгийн яриаг толилуулж байна.

-Яг одоо хаврын хувьсамтгай улирал болохоор шороо тоос хийсээд гадаа тухгүй байна. Харин Пүүжээ ойрд нам гүм байлаа. Магадгүй, гадагшаа яваад байна уу?

-Шороотой ч гэсэн би улсынхаа нийслэлээс холдох дургүй шүү. Ажлаар л биш бол гадаад руу явах дургүй ээ. Хөндүүр сэдвээр яриагаа эхлэх нь ээ дээ. Манай хотод ядаж л 00 ховор. Байлаа ч тэнд нь ариун цэврийн цаас байдаггүй. Наад захын ийм соёл дутагдаад байдаг учраас хүн бүр хичээж байж сая сайхан хот, соёлтой хэрэглээг бий болгох байх.

-Харин чамд ямар дутагдал байдаг вэ. Магадгүй хэтэрхий шулуухан зантай байх аа?

-Ямар ч гэсэн наалинхай биш ээ. Эршүүд талдаа. Тийм ч болохоор худлаа наалинхайтдаг хүмүүст үнэнээсээ дургүй. Ер нь би хиймэл зүйлд дургүй. Үнэн сэтгэл нь мэдэгдэж байгаа хүнд харин амархан итгэдэг. Магадгүй энэ маань ч сул тал байх. Гэхдээ хүнд итгэнэ гэдэг муу биш сайн тал байх ёстой л доо.

-Итгэлийг чинь даагаагүй тохиолдол олон байсан уу?

-Цөөн биш. Ажил дээр ч, амьдрал дээр ч. Найз нөхдийн хүрээнд ч тэр хүнд итгэхээс айдаг болж эхлэх гээд байна. Надаас юу ч шалтгаалахгүйгээр ийм байдал үүсэхэд улам ч их гунигладаг.

-Харин чи өөрөө бусдын итгэлийг хэр сайн даадаг вэ?

-Миний найзуудаас асуух хэрэгтэй дээ. Би хүний итгэлийг аль болох дааж явахыг л хичээдэг. Гэхдээ залуучууд нэг нэгэндээ итгэхэд их хэцүү цаг үе юм шиг. Магадгүй, хүний итгэлийг алдахгүй байх, хэлсэн ярьсандаа бат зогсохоос өөр аргагүй байх цаг үе бол одоо биш л байна.

-Тэгвэл чи өөртөө хандсан шүүмжлэлийг яаж хүлээж авдаг вэ?

-Миний тухай яг л намайг харсан юм шиг ярьж, бичдэгт би хамгийн их дургүй. Миний юу хийж, идэж ууж, хэнтэй уулзаж байгааг харсан юм шиг итгэлтэй бичдэгт гайхаж эгдүүцдэг. Гэхдээ би хэзээ ч тэр бичсэн шиг нь байгаагүй болохоор тэрний төлөө бухимдаад ч яах юм билээ. Тийм мэдээ гарах бүрт л “Би тэгээгүй” гээд байх ч хаашаа юм. Сүүлдээ дасдаг юм байна даа. Хүн л юм чинь заримдаа би гудамжаар ямар ч хамаагүй хувцас “углаад л” гардаг. Тэр нь надад эвтэйхэн санагддаг юм. Олны шаардлагад нийцэх гээд л өдөр болгон гоёлын будалттай явахыг хүсдэггүй. Би ажлаа хийх үедээ зохих шаардлагаа биелүүлчихээд бусад үедээ энгийн, байгаагаараа л байхыг хүсдэг. Мэдээж хүн л юм чинь ижилхэн ядарна, залхана, уйтгарлана, уйлна биз дээ.

-Гэхдээ л шүүмжлэл, хэл амыг үл тоон зоригтой алхмуудыг хийдэг шүү дээ?

-Заримд нь таалагдах зүйл заримд нь таалагддаггүй шүү дээ. Миний энэ шийдвэрийг дэмжсэн хүмүүс байхад шүүмжлэлтэй хандсан нь ч бий. Мэдээж, би шүүмжлэл ирнэ гэж мэдэж байсан, бас бэлэн байсан. Би модель. Модель юм чинь зургаа л авахуулах үүрэгтэй. Энэ бол миний ажил. Мэдээж, өмнө нь энэ чиглэлээр зургаа авахуулж л байсан. Гэхдээ бүрэн хэмжээгээр нүцгэлсэн маань зоригтой шийдэл болсон. Гоо сайхан, урлагийг хүмүүс ойлгодог болоосой гэсэн бас нэг зорилгыг энд тавьж ажилласан. Нийгэм маань бухимдалтай, хүнд хэцүү байгаа. Тэр хэрээр урлагаас сэтгэлийн их дэм авдаг ойлгодог бол сайнсан. Тийм ч болохоор мэргэжлийн үүднээс өөгүй байхыг их хичээдэг дээ.

-Жүжигчнийхээ хувьд эротик киноны санал ирвэл тоглох юм байна гэж ойлголоо?

-Би уран бүтээлч, жүжигчин хүн. Тэгэхээр ажлаа л хийнэ дээ. Ямар ч дүрд тоглож магадгүй. Тэгж чадаж байж л уран бүтээлч хөгжинө, бас урлагт өөрчлөлт хувьсал гарна шүү дээ.

-Модель талаасаа өөрийгөө хэр үнэлдэг вэ?

-Монголынхоо загварын ертөнцөд тодорхой байр сууринд хүрчихлээ. Ажил мэргэжлийнхээ хувьд өөртөө итгэлтэй байдаг. Харин өөртөө ханаж үзээгүй. Хэрэв өөрийнхөө амжилтад ханачихвал их зан, оддын өвчин тусах гэгч нь болох байх. Тэгвэл доошоо уруудахын л эхлэл болно гэж боддог доо.

-Дахин суралцаж байгаа гэсэн үү?

-Үргэлж залуугаараа байхгүй учраас нас ахисан үедээ ямар нэгэн зүйл хийхийн тулд одооноос бэлтгэж өөр чиглэлээр суралцаж байгаа л даа. Юм бүхэнд бэлэн байхын тулд.

-Гоо сайхан бие галбираа хадгалахын тулд юу хийдэг вэ?

-Мэргэжлийн хувьд формоо алдахгүй барих нь бас л миний ажил. Тиймээс уураг, тараг, жимс, аарц, ааруул их хэрэглэдэг. Махан хоолыг гурав, дөрөв хоногт нэг удаа хэрэглэдэг.
































Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих