“ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ”-Д ХАМРАГДААГVЙ 120 ХVНИЙ НЭРИЙГ БАРЬЖ 66 САЯ ТӨГРӨГ ЗАВШЖЭЭ

УМБГ-ынхан “Цэвэр агаар төсөл”-ийг хэрэгжvvлэх нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэж Баянзvрх дvvргийн зарим хорооны Засаг дарга, “Сэлбэ дулаан” компанийн захирал Н.Мөнхтогтох нарт эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байна.

Энэ төслийг агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Мянганы сорилтын сан хоёр жилийн өмнөөс хэрэгжvvлж эхэлсэн билээ. Төсөл хэрэгжvvлэх өртөг нь 47,5 сая ам.доллар. Гэтэл энэ мөнгөний тодорхой хувь нь хvрэх ёстой эзэддээ хvрээгvй нь цагдаагийн байгууллагынхны шалгалтаар тодорхой болжээ.
“Цэвэр агаар төсөл”-ийн хvрээнд Улаанбаатар хотын дvvргvvдэд оршин сууж байгаа амьдралын төвшин доогуур ядуу өрхvvдийг монгол гэрийн дулаалга, бvрээс дээвэр, туурга гэм мэт дулаалгын хэрэгслээр хангах ёстой. Энэ төслийг хэрэгжvvлэх нэрээр зарим дvvрэг, хороонд албан тушаалтнууд хуйвалдаж, мөнгө завшсан байна.

Ардчилал сонин


URL:

Сэтгэгдэл бичих