Олны танил эрчүүд “Жигүүр гранд” –ын хүргэн болсоор…

Сүүлийн үед улс төр, бизнесийн салбарын нэр хүндтэй эрхмүүд хурим найрын урилгад дарагдаад ихэд завгүй байх болсон. Охид, хөвгүүдийнхээ хуримыг зохион байгуулж, хөрөнгө мөнгөөр уралдах болсон группын эзэд, компанийн боссууд ч хэвлэлийн хуудсыг чимж буй. Мэдээж хэрэг, томоохон группын эзний хүүгээс өгсүүлээд нэртэй улстөрчийн охинтой хуримын бөгж солилцож буй нөхөд ч хэрэндээ л од болцгоодог.

Харин энэ жишгийг эвдэж, олны танил эрчүүд “Жигүүр гранд” группын босс П.Баттөрийн хүргэн болохоор хошуурч буй. Царайлаг, нуруулаг хоёр охин нь аль хэдийнэ “эзэн”-тэй болсон бөгөөд “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, DJ Т.Түвшин нар сүйн бөгжөө зүүлгээд амжиж. Хөтлөгч эхнэрийнхээ ачаар телевизийн салбарт төвөггүйхэн хөл тавьсан дуучин Л.Ган-Эрдэнэ хөөрхөн охиноо өнчрүүлэн байж, хөрөнгөтэй бүсгүйг дагаад одсон. DJ Т.Түвшингийн хувьд, анхны хайрын дурьдатгал нь хэдэн жилийн өмнө үлдсэн болохоор өдгөө группын эзний охинтой амьдрал зохиоход бэлэн яваа.

Тун удахгүй үрийн зулай үнэрлэхээр догдолж буй эл хос өрх тусгаарласныхаа дараа хуримлахаар төлөвлөсөн бөгөөд эрхэм хадам П.Баттөр нь бизнесийн салбарын “акул”-уудыг алмайруулсан нүсэр ажил хийх юм гэнэ лээ. Харин хэл амтайхан зохиосон хоёр дахь амьдралынхаа талаар хэсэгтээ л ам нээж чадахгүй явсан Л.Ган-Эрдэнэ ээлжит амрагтайгаа хуримлах эсэх нь тодорхойгүй байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих