Нэр дэвшигчид ирэх долоо хоногт тодорно

Орон нутгийн сонгууль cap гаруй хугацааны дараа болно. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу нэр дэвшигчдийг аравдугаар сарын 9-ний өдөр бүртгэж дууссан.

Тэгвэл тойргийн хороо ажлын 14 хоногийн дотор нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд зарлах бөгөөд уг хугацаа ирэх долоо хоногт болох юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийг ирэх долоо хоногт зарлана.

Нэр дэвшигчийн хувьд Орон нутгийн сонгуульд нэр дэвших журмын дагуу хууль зөрчөөгүй, төрийн албанаас чөлөөлөгдсөн байх ёстой. Хэрэв энэхүү журмыг биелүүлсэн бол Тойргийн хороо албан ёсоор нэр дэвшигчдийг зарлаж, үнэмлэх гардуулах бөгөөд үнэмлэхээ гардан авсан өдрөөс эхлэн нэр дэвшигч албан ёсны сурталчилгаагаа эхлүүлэх боломжтой болох юм.


URL:

Сэтгэгдэл бичих