Нийтийн тээврийнхэн тасалбар өгөхгүй бол мөнгө төлж хэрэггүй

Нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан том оврын автобусны кондукторууд тасалбараа өгөхгүй бол үйлчлүүлэгчид мөнгөө төлөхгүй байж болох талаар мэдээллээ. Учир нь Авто тээврийн тухай хуулийн 12.4 дэх заалтыг зөрчиж, зорчигчдод тасалбар өгөхгүй хэрнээ мөнгө нэхэж байнаа кондуктор байх юм бол иргэн та нийслэлийн Нийтийн тээврийн газрын 326352, 321490 дугаарын утсанд мэдэгдэхээс гадна өөрийн биеэр тус газарт ирж гомдлоо хэлж болох гэнэ. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг микроавтобусны кондуктор ч тасалбар тасалж өгөөгүй бол дээрх хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзэж арга хэмжээ авах юм байна. Тэгэхээр нийтийн тээврээр зорчиж буй иргэн та бүхэн тасалбар аваагүйнхээ төлөө мөнгөө төлөх хэрэггүй боллоо.

Э.Мөнх

Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих