Ирээдүйн монголыг дунд сургуулиуд үгүйрүүлж байна.

Монголын ирээдүй гэж хэн бэ? Одоогоор 11 жилийн дунд сургуулиудад хүмүүжин суралцаж буй бидний үр хүүхэд, дүү нар минь. Гэтэл гол хүмүүжлийг олгодог энэхүү дунд сургуулиуд хүүхдийн тархийг зүгээр нэг угаагаад төгсгөж байгаа юм шиг санагдлаа. Ийм байдалтай хүүхэд сургуулиа төгсөн нийгэмд хөл нийлүүлэн алхахдаа суурь боловсрол ямархуу эзэмшсэн түүн шигээ л цаашид амьдрал нь үргэлжилдэг гэхэд нэг их буруутахгүй байх. Гэтэл одоогоор зарим нэг захын сургуулиуд анги дэвших буюу хаврын эцсийн, улсаас ирдэг шалгалтийг булзайруулж, хуулуулахыг нь зөвшөөрч тэрч бүү хэл ангийн бүх сурагчдаа A. B-р үнэлүүлэх хүсэлтэй өөрийн нэр хүндээ бодсон багш нар их болжээ. Найзан дундаа найрлаад ч тэгдэг юм уу? Дундаас- ахлах хүртэл ангийн хүүхдүүдийн улсын шалгалт гэж нэрлэгдэх томоохон даваа үнэ цэнээ алдаад байгааг та анзаарч байна уу? Ингэснээр сурагчид шалгалтандаа бэлдэх, хичээл зүтгэл нь талаар болж цаашлаад шалгалт гэдэг зүйлийн утгыг алдагдуулж байна. Энэ зөвхөн эхний асуудал.

Харин 2 дахь асуудал одоогийн дунд сургуулиудад маш ихээр дутмаг зүйл бол өсвөр насны сурагчдыг бие хүн болгон төлөвшихөд нь маш ихээр анхаарах хэрэгтэй. Үүнд зориулсан хичээл байяаа гэхэд 7 хоногт нэг утаа анги даасан багш, аль эсвэл мэргэжлийн хүмүүсээр сонирхолтой байдлаар зөв хүн болгоход нь тусалсан лекц тавьж байвал зүгээр. Манай сургуулиудын хичээлийн програмд нэг том алдаа бий. Энэ нь юу гэвэл эрүүл мэндийн хичээлийг үл тоон дунд ангиас нь цонхтой цаг болгож хүүхдүүдэд ямарч мэдлэг олгдоггүй. Ахлах ангид нь л нэг юм үзээд тэгээд л төгсгөдөг. Уг нь бол 11, 12 насанд нь буюу 5, 6-р ангид нь энэхүү хичээлийг сонирхолтой лекц маягаар орж байвал хүүхдүүд маш ихээр дуртайгаар хүлээн авахаас гадна зөв хүн болоход энэхүү хичээл маш ихээр тус болно. Энэ насанд нь заагаагүй байж нэгэнт ахлах ангид орсон хойно нь буюу архи тамхи хэрэглэдэг болчихсон буруу хүмүүжсэн олон хүүхдэд ямарч мэргэжлийн хүн орж ирж лекц тавиад хүчгүйднэ шүү дээ. Дийлэнх хүүхдүүдээс хараад байхад бага ангидаа голцуу мэрийлттэй сайн суралцчаад дунд ангидаа орохдоо суларчдаг талтай. Ингэсээр эцэст нь хичээлээс залхаж нөгөө л нэг архидалт тамхидалт залуужсаар 8, 9 -р ангийн хүүхдүүдээс эхлүүлээд л архи тамхинд донтсон нь нууц биш болсныг эцэг эх та анзаардаг уу? Мэдлэг + Ухамсар байдаг уу? Ухамсар + Мэдлэг байдаг уу? Ухамсар үл суусан хүний тархинд өнөөдөр багшийн зааж буй математикийн хичээл сонин гэж үү? Тархинд хоосон мэдлэг түрүүлж суудаггүй гэдгийг манай багш нар сайн мэдрэхгүй л байх шиг.

Тэгсэн атлаа ганц худлаа хуурамч дүнгийн төлөө хувийн ажлаа хийлгэж, юмаа шивүүлж хэнд ч хэрэггүй хэдэн цаас канондуудаал дүн тавиад ямар хэрэг байнаа ? Хэн хэндээ ямарч ашигтай юм билээ. Жишээ татахад СХД-ийн 62-р дунд сургууль. Энэхүү сургуулийн 9, 11-р ангийн хүүхдүүдийн 90 хувь нь архи тамхи хэрэглэдэг ухамсар дорой сурагчид болоод багш нараас бүрддэг. Дээр нь 9-р анги төгсөхөд нь улаан шугам татдагийн хэн хүнгүй мэднэ. Энэ нь чухамдаа дүнгийн улаан шугам болохоос мэдлэгийн улаан шугам арай л биш юм шиг. Энэ л үед тус сургуулийн багш хүүхдүүдээ хуулуулах ажилд нь мэргэшүүлдэг. За тэгээд цаашлаад байвал шүүмжлэх зүйл олонч шүүж авах нэг нь цөөн тул ингээд энэхүү нийтлэлээ төгсгөе.

Эх сурвалж http://zurhgui.bblog.mn


URL:

Нэр: Jaclyn Gillock Огноо: 15 December 2019

Hiya, I am really glad I’ve found this info. Nowadays bloggers publish only about gossips and internet and this is actually frustrating. A good web site with interesting content, that’s what I need. Thanks for keeping this site, I will be visiting it. Do you do newsletters? Can’t find it.

http://xekhachduyetthuy.com.vn/?option=com_k2&view=itemlist&task=user&id=986341

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.