ХЭРЭГТ ХОЛБОГДСОН АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭРЛЭЖ БАЙНА

АТГ, УМБГ, ТЕГ-ын шалгаж байгаа төрийн 30 орчим албан тушаалтанд холбогдох хэргийг жагсааж vзэхэд, олонхи нь албан тушаал, эрх мэдлээ ашиглан төсвийн мөнгө завшсан хэрэгт холбогджээ. Тэд улс орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах байтал төсвийн мөнгийг хувьдаа завшин, хувийн бизнесээ тэтгэж байв. Дээрх хууль хяналтын байгууллагын шалгасан хэргvvдээс прокурор хэрэгсэхгvй болгох нь ч цөөнгvй.

Тэднээс Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсvрэн, Нийслэлийн Налайх дvvргийн Засаг дарга Б.Баяндэлгэр нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаад хэрэгсэхгvй болгосон юм. Шvvхээс өнгөрсөн хугацаанд гурван ч аймгийн Засаг дарга ял сонслоо. Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатад албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3,7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутган гурван жил зургаан жил хорих ял оноосон боловч Улсын Дээд шvvх тvvнийг цагаатгасан юм.
Говьсvмбэр аймгийн Засаг дарга Ж.Батмөнхийг авлига авсан гэж буруутган хоёр жил зургаан сар хорих ял сонсоод буй. Харин Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт анхан шатны шvvх гурван жил зургаан сар хорих ял оноосон боловч давж заалдах шатны шvvх хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
АТГ зарим албан тушаалтанд холбогдох хэргийг таван жил шалгасны эцэст арай гэж шvvхээр шийдвэрлvvлж байх жишээтэй. 2007 оноос хойш шалгасан ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бvрдvvлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг Чингэлтэй дvvргийн шvvх гурван сарын өмнө хэлэлцэж шийдвэрлэлээ. Тэдэнд гурван жил зургаан сарын ял оноосон билээ. Энэ мэтчилэн хэдэн он дамнан шалгаж буй хэрэг ч олон бий.
Хууль хяналтын байгууллагын шалгаж буй хэргvvдэд УИХ-ын зарим гишvvн ч холбогдсон байгаа юм. Тэд УИХ-ын гишvvн болохын тулд сонгуулийн vеэр иргэдийн саналыг худалдаж авахаар эд зvйл, мөнгө тараасан хэрэгт шалгуулж байна.

Ардчилал сонин


URL:

Сэтгэгдэл бичих