Сонгуулийн сурталчилгаа эхлэх нь

Орон нутгийн хурлын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл ажлаа базааж эхлээд байгаа билээ.  Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдийг аравдугаар сарын 9-ний өдөр бүртгэж дууссан бол тойргийн хороо ажлын 14 хоногийн дотор нэр дэвшигчдийг албан ёсоор нийтэд  зарлах ёстой юм. Тэгвэл нэр дэвшигчдийг нийтэд зарлах өдөр нь энэ долоо хоногт тохиож байгаа юм байна. Нэр дэвшигч нь Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших журмын дагуу хууль зөрчөөгүй, төрийн албанаас чөлөөлөгдсөн байх шаардлагатай аж. Энэхүү шаардлагыг хангасан хүмүүийн нэрсийг тойргийн хорооноос нь албан ёсоор нэр дэвшиж буйг нь зарлаж, үнэмлэх гардуулах юм. Үнэмлэхээ гардан авсан өдрөөсөө эхлэн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлэх юм.

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих