АНУ-ын тагнуулын алба Израиль улсыг 2025 онд байхгүй болно гэж үзлээ

(“Watan”, АНУ)
АНУ-ын Тагнуулын албаны Ойрхи Дорнодыг хариуцсан хэлтсээс Израиль улсыг 2025 онд бүрэн байхгүй болно гэж дүгнэжээ.
Энэ үйл явдал израйльчууд түүхэн эх орноосоо буцаж хуучин амьдарч байсан газар нутаг руугаа хийх нүүдлээс болох бололтой хэмээн Watan бичжээ. Хагас сая гаруй фаллашууд болон Африкийн жүүдүүд ойрын арван жилийн хугацаанд хар тивдээ эргэн очих аж. Түүнчлэн сая гаруй орос-еврей нар эргэн нүүдэллэх юм байна.
Тус тагнуулын баримтад дурдсанаар Израиьлтай хиллэдэг орнуудын үндсэрхэг үзэл сэргэн хүчээ авч байгаа хийгээд хамгийн том хөрш Египетэд ислам улам бүр хүчирхэгжиж байгаа нь израильчуудыг өөрийсдийн амь нас, эд хөрөнгө болон үр хүүхдүүд, төрөл төрөгсдийнх нь ирээдүйд санаа зовоход хүргэж байгаа аж. Энэ үйл явдал одоохондоо илэрхий анхаарал татахаар өргөжөөгүй ч еврейн улсын эсрэг исламын үзэл суртал энэ бүс нутагт олон жилийн турш хүчээ авч байгаа юм.
Израилийн хүн амын хөгшрөлт ихэсч, хүн амын өсөлт буурч байгаагийн дээр шинээр мэндлэх хүүхэд өдрийн од шиг ховордож байгаа нь Палестиний газар нутаг дахь хүн амын өсөлт, шинээр төрөгсдийн тэсрэлтэй харьцуулахад улам л түгшүүртэй болж байгаа талаар дурдахгүй өнгөрч болохгүй болсныг тус Watan сонин тэмдэглэсэн байна.
Түүнчлэн АНУ-ын тагнуулын албаны мэдээлж буйгаар хагас сая Израильчууд Америкийн паспорттай байдаг гэнэ. Мөн хэн нэгэнд нь Америкийн ч юмуу Европын иргэншлийн бичиг баримт байхгүй бол түүнийг олж авахаар арга чарга хайдаг болжээ.
Израильчуудын олонх нь еврей үндэстэн олноор суурьшдаг, цэвэр жүүд цусаа хадгалан үлдэх боломжтой орнууд руу явахыг санаархаж байгаа юм. Гэвч тэдний санаснаар еврейн нийгэмлэг үүсгэх тийм орон олдохгүй нь мэдээж хэрэг.
Түүнчлэн улстөр, шашин шүтлэгийн хүчин зүйлүүдийг судалж үзээд Израиль нь улс байхаа болино гэсэн дүгнэлтэд хүрсэн эрдэмтэд ч олширсон байна. Тэд зөвхөн өнөөдөр гарч ирсэн юм биш. Ийм эрдэмтдийн бичсэн зүйлүүд олон жилийн өмнө ч хэвлэгдэж байлаа.
Их Британийн нэртэй түүхч, эрдэмтэн Арнольд Тойнби Израилийн арабын их хэмжээний газар нутгийн эзлэн авсан түрэмгийллийн дараа, арабын ертөнцийн ялагдал хүлээсэн аль 1967 онд “Ялалтад хүрсэн ч гэсэн Израиль удаан оршин тогтнож чадахгүй. Нийгэм нь гаж, харийн… Хүний газар дээрх өчүүхэн улс, харин эргэн тойронд нь хүн ам ихтэй улсууд байгаа” хэмээн бичиж байсан юм.
Гэвч Арабын ертөнц ч, Ойрхи Дорнод ч тэр Израилийг ад үзээгүй. Харин Израильчууд өөрсдөө Арабын бүс нутгийг сэрээж дэлхий дахиныг, арабчуудтай хамт өөрсдийг нь шахан зайлуулахаар нэгдэхэд хүргэсэн. Хэрэв Израиль дэлхийгээс арчигдвал үүнд арабын ертөнц биш тэд л өөрсдөө буруутай хэмээн АНУ-д хэвлэгддэг Watan сонин цохон тэмдэглэсэн байна.
С.Майдар


URL:

Сэтгэгдэл бичих