Эротик урлаг “шибари” +18

Японы «шибари» (Сибари, 縛る, Shibari, сибару) -г орчуулах юм бол «хүлэх, боох» гэсэн утгатай юм байна. Шибари бол японы судас боох эротик урлаг юм. Английн гэрэл зурагчин Эдриана Стори (Adrian Storey) Токио хотноо японы гаж урлагийн зургийг авсан бөгөөд энэ урлагийн багш Osada Stive болон түүний шавь Ageha Asagi нар уг зураг авалтанд оролцжээ.

 

 

Шибари өөртөө маш олон төрлийн эротик тоглоомыг агуулсан байх ба гаднаас нь харахад ямар ч хос ашиглаж болохоор энгийн, гэм хоргүй, хялбар харагдаж байгаа ч цаанаа бол хатуу чандын илэрхийлэл болж байдаг.

Шибаригийн түүх бол эрт дээр үед японд хэрэглэж байсан гэмт хэрэгтнүүдийг цаазлах, тамлах үед уяа олс ашиглаж байсан техникүүдээс үндэслэгдсэн байна.

Өнөөдөр шибари бол маш ихээр алдаршиж байгаа боловч сексийн сэтгэл судлалд их зөрчөлдөөн бий болгож байгаа гэнэ.  Энэ сексийг ерөнхийд нь таамаглах юм бол өөрийн төрх байдал болон эрх мэдлийн солилцоо бөгөөд өөрөөр хэлбэл уяж бэхлэх замаар захирах, захирагдах байдлаар тоглохыг хэлнэ.

Японы эротик урлаг шибари нь гоо сайхны сургаалийн нэгэн өвөрмөц онлогийг харуулдаг ба биеэ барих байдлаар хамтрагчийнхаа сэтгэл зүйг голлох байранд аваачиж, амжилтыг мэдрүүлдэг гэнэ.

Шибари нь хамтрагчийнхаа биег тэчъядан хїсэх замаар уяа оосороор уяж баглаад биеийг нь тэмтрэх байдлаар өвдөлт мэдрүүлж, өвдөж зовооход гол чанар нь оршдог.

Японы энэ эротик урлагийг тодорхойлбол уяа оосорын тусламжтайгаар судас боох техник нь өмнөдийн соёлтой харилцан холбоотой ба энэ нь массаж буюу биеийн арьсан дээгүүр хөдөлгөөн хийх замаар тусгай цэгүүдийг цочироох техникийг үндэс болгож, эгнээ эгнээгээр уях замаар тусгай цэгүүдийг өдөөж сэрэл үүсгэх арга юм.

Шибаригийн мөн чанар бол хүний биеийн тусламжтайгаар зохиомжтой бүтээл хийхэд оршино. Яг л зурагчин хүн зургаа зурахдаа будгаа найруулж, зургийнхаа санааг олдог шиг хүний биен дээр боди-арт шиг ул мөрөө үлдээдэг.

Шибаригийн элементүүд олон хүний сексийн амьдралд тус болдог гэнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих