Сүлд “би мөнх наслах юм байлгүй дээ”

“Тусгай салаа” олон ангит киноны байлдагч Сүлдийн дүрээр олноо танигдсан жүжигчин Алтанхуягийг хүнд осолд орж, биеийн байдал хүндэвтэр байгаа тухай мэдээлэл гарах болсон. Зарим нэг мэдээллийн хэрэгслээр түүнийг хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэх мэтээр ташаа мэдээлэл гарч олон түмнийг цочроож байсан билээ. Харин эсэргээр жүжигчин залуугийн маань бие нь хурдан илааршиж эмнэлгээс хэдийнээ гарчээ. Нэгэн тоглотын үеэр манай папараци дуранд осолд орсон Сүлд гэмээргүй зүгээр болчихсон явж байгаа нь өртлөө. Тэрээр өөрийг нь нас барсан тухай мэдээлэл гарсанд бага зэрэг эмзэглэсэн болов ч “би мөнх наслах юм байлгүй дээ” хэмээн хошигносон гэдэг.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих