ДОХ-ын вирүсээр өвчлөгчдийн тоо таваар нэмэгдлээ

ДОХ-ын вирүсээр өвчлөгчдийн тоо 90-д хүрчээ. Вирүс тээгчдийн тоо 85-д хүрсэн тухай өнгөрсөн арванхоёрдугаар сард Эрүүл мэндийн яамныхан зарлаж байсан бол он гарсаар таван тохиолдлыг нэмж бүртгэсэн байна.  ДОХ-ын 90 дэх тохиолдол ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд өнгөрсөн долоо хоногт бүртгэгджээ.  Халдвар тээгчид бэлгийн хэвийн амьдралтай, гэр бүлтэй, 22-45 насныхан гэдгийг албаныхан хэлж байна.  Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн эмнэлзүйн эмчээс тодруулахад “Халдвар тээгчид бэлгийн хэвийн амьдралтай бөгөөд өвчнөө мэдэлгүй явсаар цаг хугацаа алдсан байна. Өөрөөр хэлбэл, өөр төрлийн өвчин эмчлүүлэх явцад ДОХ-ын вирүсээр өвчилсөн болох нь тогтоогдсон. Тэдний биеийн байдал хэвийн, эмнэлэгг эмчлүүлээд гарсан” гэв.

Д.Гэрэл

“Зууны мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих