Хүүхдийн урлан бүтээх төвийн “бяцхан” Лениний хөшөөг авч хаях уу?
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт орших Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнө байх Володя Ульянов буюу бяцхан Лениний хөшөөг авч хаяхаар болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хотын засаг захиргаа энэ асуудлыг эрчимтэй хэлэлцэж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байгаа гэнэ.
Түүнчлэн, Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг аюулгүй байдлын хувьд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хэмээн үзэж, барилгыг нурааж магадгүй байгаа ажээ.
Б.Дэжид
URL: