Хэ хэ бүсгүйчүүд өндгөлдөг байсан бол …

Ийм нэгэн санааг нэгэн залугийн блог дээрээс харлаа. Ийм зүйл байхгүй мөн байх боломжгүй ч инээдтэй санагдлаа. Гэхдээ эмэгтэй хүн өндөг гаргадаг ч бай гаргадгүй ч бай ямар зовлон нь барагдах биш дээ.

Хорвоо ертөнц дээр бүсгүйчүүд шиг маань нандин ариухан зүйл гэж үгүй билээ. Үр хүүхэд төрүүлнэ, өсгөнө гээд л том том давааг туулан давдаг улс бол яахын аргагүй бүсгүй заяанд төрсөн хүн мөн бөлгөө. За олныг нуршаад яахуу гол зүйлдээ орсуу. Хэрвээ бүсгүй хүн өндөглөдөг байсан бол гэж нэг бодож үзээд. 10 сар тээх биш 10 сар дардаг. Жирэмсэний хордлого гэж юм байхгүй. Гам энэ тэр барина гэж байхгүй. Их л амар байх байсан байхдаа. Бидний ертөнцөд ямар ямар өөрчлөлт орох байсан бол.
Жишээлбэл мөхөс би ингэж бодсуу. Өндөг хийж авч явдаг авсаархан цүнх ч юмуу, савнууд бол энд тэндгүй л байх байсан. Тэгээд тэр сав нь температур хэмжигч, тохируулагчтай лайтай юу айн ?
За тэгээд ажлын сандал хүртэл өндөг дарах зориулалтын. Заримдаа аав нар бас өндөгөө бариад л хүрээд ирнэ. Ажлынхан нь ч юмуу, найзууд нь ч юмуу өнөөдөр пиавших уу ? гэнгүүт үгүй найз нь өндөгтэйгээ явж байгаа гээл үү ? ХАХА.

URL:

Сэтгэгдэл бичих