Канад, Монголын хооронд зугаалагч С.Баяр

Ерөнхий сайд асан С.Баяр Канад, Монголын хооронд доншуулчлаад удаж байгааг ойрын эх сурвалжууд нь хэллээ. Сав л хийвэл Канад руу явж хэдэн сараар алга болчихдог. Монголдоо тун нууц байдлаар ирээд удалгүй буцдаг гэнэ. 2012 оны сонгуулиас хойш намынхантайгаа уулзах нь цөөрн, их төлөв гадныхантай хамт явж харагдах болжээ.

Энэ байдал нь улстөрийн хүрээнийхний дотор өрнөж буй “С. Баяр Канадын иргэншилтэй болох гэж байгаа. Тэндээс орогнол хүссэн” гэсэн яриаг баталж байх шиг. Нөгөөтэйгүүр стандарт бус Засгийн газрын тэргүүнээр ажиллаж, Оюутолгойн гэрээг батлуулсан, улстөрийн томоохон нам МАН-ыг алга болгосон гээд С.Баярын үйлдсэн гэм их бий. Тэгэхээр хариуцлагаас зугатаж байна уу, Канадын юунд нь тэгтлээ татагдав гээд олон асуулт гарч байна.
Л.Хэрлэн
Эх сурвалж: “Зууны Мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.