Ц.Оюунгэрэл: Би долоон Гүндалайг харсандаа баяртай байна

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохоор ирсэн АН-ын гишүүд арга мухардан буцацгааж байна. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл УИХ-ын чуулганы танхимын урд хаалган дээр сууж буй МАН-ын долоон гишүүнд хандан “Ардчилалын үнэ цэнийг одоо л мэдэрч байна. Би яг одоо долоон Гүндалайг харж байх шиг байна. Яагаад вэ гэвэл та бүхнийг төр засаг барьж байх үед Гүндалай ганцаараа ингээд сууж байсан юм. Ардчилалын үнэ цэнийг мэдэрч байгаад чинь баярлаж байна” хэмээн хэлээд явж оджээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох

URL:

Сэтгэгдэл бичих