УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хамгаалагч асан Б.Батзориг Шенгений орнууд руу зугтжээ

УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгааны үеийн гол дуулиануудын нэгийг Б.Батзориг гэх залуу тарьж байлаа.
Н.Номтойбаярын бие хамгаалагчаар ажиллаж байсан тэрээр өдгөөгийн УИХ-ын гишүүнийг  бусдад авилга өгсөн, машиныхаа  гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар хийсэн, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүүг зодож, дээр нь шээсэн, нэр бүхий загвар өмсөгчидтэй сексдэж, зодсон, цаашилбал НАМЗХ-ы хэсэг залуусын хамт хүүхэн хүчиндсэн гэх хэргүүдийг дэлгэн тавьсан юм.
Н.Номтойбаяр өдгөө нэр төрөө сэргээлгэхээр уг хэргийг цагдаад шалгуулж буй аж.
Харин Б.Батзориг бичлэг хийлгэсэн өглөөнөө Монгол улсын хил даван одсон бөгөөд Н.Номтойбаярын хэлж буйгаар Шенгений виз, 2 өрөө байр, 100 ам.доллар “бичлэгнийхээ төлбөр” болгон авсан гэнэ.

С.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих