ХЯТАДЫН БОДЛОГЫГ ЭСЭРГVVЦЭН ӨӨРИЙГӨӨ ШАТААЖЭЭ

эх нутагт нь явуулж байгаа Хятадын эрх баригчдын бодлогыг эсэргvvцэн өөрийгөө шатаасан ээлжит хэрэг хоёр өдрийн өмнө гарлаа. Хоёр хvvхдийн эцэг Лхам Киеб нь Хятадын Ганьсу мужид байдаг сvмийн хажууд Далай ламыг удахгvй нутагтаа эргэн ирэх тухай олон нийтэд хэлээд өөрийгөө зулын гол болгожээ. Орон нутгийн дотоодыг хамгаалахын ажилтнууд тvvнийг даран унагаж галыг нь унтраасан боловч тvвд залуу тvлэгдсэн шархаа даалгvй амьсгал хураажээ.
Энэ бол аравдугаар сард Хятадын бодлогыг эсэргvvцэн өөрийгөө шатааж байгаа дөрөв дэх тvвд хvн. Лондонд байрладаг “Free Tibet” байгууллагаас гаргасан мэдээгээр өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш 60 гаруй тvвд хvн хятадуудын хэрэгжvvлж байгаа бодлогыг эсэргvvцэн өөрийгөө шатаажээ.

Бие сэтгэлийн хувьд дааж давахад бэрх шударга бус байдал, гадуурхалтай тулгарсан гэж vзээд, нийгэм, дэлхий дахины анхаарлыг тухайн асуудалд татахыг хvссэн хvмvvс өөрийгөө шатаах vйлдэл хийдэг. Vнэхээр ч ийм эрс шийдэмгий vйлдлийн дараа олон нийт vvссэн нөхцөл байдлыг өөр өнцгөөс харах, ямар зvйл тухайн хvнийг ийм аймшигтай бас зоригтой vйлдэл хийхэд тvлхэснийг ойлгохыг хичээдэг тvvхтэй.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их цацагдаж, дэлхий нийтийн анхаарлыг маш ихээр татсан анхны ийм vйлдлийг Өмнөд Вьетнамын буддын лам Тхит Куан Дык 1963 оны зургадугаар сарын 11-нд Сайгон хотноо хийж байсан юм. Тухайд vед Вьетнам нь Өмнөд ба Хойд гэж хоёр хуваагдсан иргэний дайны байдалтай байлаа. Өмнөд Вьетнамын Ерөнхийлөгч Нго Динь Зьем ба тvvний ойрын хvрээлэл бvгд христийн шашны католик урсгалыг дагагчид атал дийлэнх вьетнамчууд буддын шашинтан. Улмаар энэ улсын иргэний эсэргvvцлийн хөдөлгөөнийг гол төлөв буддын лам нар манлайлсан болохоор эрх баригчид буддын шашны эсрэг шат дараалсан арга хэмжээ авч, хэлмэгдvvлэлт эхлvvлжээ. Vvнийг эсэргvvцсэн Тхит Куан Дык өөрийгөө шатаасан нь АНУ, Европын олон нийтийн анхаарлыг Вьетнам, буддизмын асуудалд маш ихээр татсан юм.
Чехословакт Зөвлөлт тэргvvтэй Варшавын гэрээний орнууд цэргээ оруулан Прагын хавар нэртэй vндэсний хөдөлгөөнийг нь нухчин дарсан билээ. Vvнийг эсэргvvцсэн Прагын их сургуулийн оюутан Ян Палах 1969 оны нэгдvгээр сарын 16-нд Прага дахь Vндэсний музейн оройлцоо өөрийгөө шатаасан юм. Ян Палах нь эсэргvvцэл илэрхийлснээс гурав хоногийн дараа эмнэлэгт өөд болсон байдаг. Тvvний жишээгээр Зөвлөлтийн дарангуйллыг эсэргvvцсэн 26 хvн өөрийгөө шатааж байв. Зөвлөлт задран унасны дараа Чехословак бv-рэн утгаар тусгаар улс болсон билээ.
Зөвлөлтийн цэрэг Гитлертэй хийсэн тохиролцооны дагуу 1940 онд Литва улсыг ганц ч буун дуу гаргалгvй эзлэн авсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ч энэ улсыг өөрөөсөө холдуулахыг хvсээгvй. Улмаар эх хэлээрээ ярихыг хорих, орос хэлийг хvчээр нэвтрvvлэх, оросжуулах бодлого явуулж байсан юм. Энэ байдлыг тэвчиж чадахаа байсан Зөвлөлт Литвын тэрс vзэлтэн Ромас Каланта 1972 оны тавдугаар сарын 14-нд “Литва эрх чөлөөтэй” гэсэн уриа хашгиран өөрийгөө шатаасан байдаг. Тухайн vеийн Зөвлөлтийн эрх баригчид хэргийг дарах гэж хичээсэн ч энэ дуулиан Литва даяар тvгэж олон нийтийг ихэд цочирдуулсан билээ. Тэрээр гэрээслэлдээ “Миний vхэлд зөвхөн энэ дэглэм буруутай” гэж бичсэн байсан юм. 1990 он Литва тусгаар тогтносон улс болсон.
Зөвлөлтийн тал Польшийн олон мянган олзны цэргийг Дэлхийн хоёрдугаар дайны vеэр буюу 1940 оны хавар Катыни ойд буудан хороосон аймшигт хэрэг гарч байсан билээ. Дайны дараа Зөвлөлтийн улс төрийн хараат байдалд орсон Польшийн эрх баригчид энэ сэдвийг хөндөхийг хvсдэггvй байв. Буудуулсан Польш офицерvvдтэй нэг армид байлдаж байсан Валент Бадыляк гэгч тэтгэврийн хөгшин энэ асуудлыг дарагдуулж байгааг эсэргvvцэн Краков хотын зах дээр 1980 оны гуравдугаар сард өөрийгөө шатаасан байдаг. Зөвлөлт задран унасны дараа Польш бvх талаар хараат бус улс болсон. Улмаар хэргийг Зөвлөлтийн тусгай албад vйлдсэн гэдгийг Оросууд албан ёсоор хvлээн зөвшөөрсөн юм.
Тунисын Сиди Бусид хотноо аж төрдөг Мохаммед Буазизи нэртэй ногооны наймаачин эр 2010 оны арванхоёрдугаар сарын 17-нд хотын захиргааны барилгын өмнө өөрийгөө шатаасан билээ. Ногооны наймаачин эрийг цагдаа эмэгтэй зөвшөөрөлгvй наймаа хийлээ гэж торгоод олны өмнө алгадсан байна. Лалын шашинт оронд эмэгтэй хvнд алгадуулна гэдэг хамгийн том доромжлол. Улмаар ногооны жин гэх мэт амин зуулгын хамаг зvйлсээ эвдлvvлсэн Буазизи тэсгэл алдан өөрийгөө шатаасан байна. Vvний дараа Тунис залуучууд амьдралын тэсэхvйеэ бэрх байдлыг өөрчлөхийг шаардан эсэргvvцлийн жагсаал цуглаан хийж, бослого дэгдээн эрх баригч дэглэмийг тvлхэн унагасан. Энэ нь яваандаа хөрш зэргэлдээ улс руу “халдварлан” Арабын хувьсгал нэртэй хөдөлгөөн өрнөснөөр Египет, Ливи, Йемен зэрэг улсын төр эргэхэд хvргэсэн.
Энэ мэтээр сөрөг хvчин, ядуус, vндэсний цөөнх нь тайван замаар эсэргvvцэл илэрхийлэх арга барагдаад өөрийгөө шатаах байдлаар vзэл бодлоо илэрхийлсэн улс нэг их удалгvй задарч, эсвэл төр нь эргэдэг болохыг энд дурдсан жишээ харуулж байгаа юм. Харин төрөө эргvvлэлгvй авч vлдэхийг хvсвэл тодорхой буулт хийж, арай зөөлөн бодлого явуулахаас өөр аргагvй болдог аж.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих