Коммунист нам бол дээрэмчдийн бүлэглэлээс ч долоон дор

Манай сайт энэ удаа Хятадын Коммунист Нам /ХКН/-аас гарах хөдөлгөөнийнхний мэдэгдлүүдээс хэвлэлээ. Эдгээр материалууд Хятадын “Дацзиюань” вэб-сайтад нийтлэгдсэн байна.
ХКН буюу /Туйдан/-аас гарах хөдөлгөөн 2004 оны эцсээр эхэлсэн билээ. Энэ үеэр “Коммунист намын тухай 10 тайлбар” хэмээх цуврал нийтлэлүүд хэвлэгдэн ХКН-аас залхсан жирийн хятад иргэдийн бодол сэтгэл ил тод мэдрэгдэж эхэлсэн юм.

Гурван гаргалгааны мэдэгдэл
Би ХКН ямар харгис хонзогногч болохыг ойлгосон. Коммунист нам бол дээрмийн бүлгээс ч долоон дор. Энэ нам авилгад идэгдсэний дээр жирийн хүмүүсийг дарлан доромжилж байдаг. Хамгийн сүүлийн удаа манай тосгонд энэ намын ажилтнуудтай уулзалт хийхэд хэн нэгэн “Үндэсний нам /Гоминдан/ ХКН-аас илүү!” гэж хашгирахад бусад нь өлгөж аваад “Бид намаас гарсан дээр” гэцгээж байсан юм.
Намайг намд элсэхэд мөнгө өгч байсан. Ер нь цаашид уулзах болгонд надад бэлэг өгдөг байлаа. Би жилд гишүүний татвар гэж ердөө л 50 юань тушааж байхад намаас надад 2000 гаруй юаний эд зүйл бэлэг болгож өгсөн. /Би ажилгүй байсан юм. Тэгээгүй бол гишүүний татвар өндөр байх байсан биз./ Тэр үед би ийм их бэлэг авсан юм чинь намаасаа гарч болохгүй байх гэж бодож байлаа. Яалаа ч гэсэн одоо намаас гарах нь маш чухал гэж ойлгоод ХКН-аас гарахаар шийдсэн. Иймээс би хонзон санагч ХКН болон түүний охин байгууллагууд болох комсомол, пионерийн байгууллагаас татгалзаж байна. Би намаас “Хэнь Дан” /Намыг үзэн ядаж байна/ гэсэн хоч нэрээр гарч энх амгалан амьдралаар амьдрах болно.
Хэнь Дан
Шандунь хошуу
2 августа 2012 оны наймдугаар сарын 2, 15:45 цаг

ХКН сөнөсөн цагт хүмүүс эрх чөлөөтэй болно
Би одоо 70 гарч байна. Гэвч Хятадын Коммунист Намаас гарлаа. Энэ байгууллага улс орны шударга шүүхийг үгүй хийж, хүчирхийлэл худал хуурмагийг л авч ирсэн. Энэ нам бол хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том худалчууд. Энэ дээрэмчид, луйварчид манай сайхан орныг яаж доош нь хийвээ. Тэд бидэнд эцэг дээдсээс үлдээсэн үнэтэй цэнтэй баялаг бүхнийг ухаж төнхөн худалдаж байна. Одоо Хятадад өндөр ёс суртахуун, оюун санаа  шиг үнэ цэнгүй юм алга. Хятадын коммунистууд сөнөтүгэй!
Тянь Ню /Огторгуйн хилэн/ ба түүний эцэг
Хэнань муж
2012 оны наймдугаар сарын 2, 17:26 цаг

Гарах өргөдөл
Би Хятадын коммунист намд ард түмэндээ хүчин зүтгэж, эх орондоо зүтгэх гэж элссэн. Харин сүүлийн арван жилд ХКН-ын бузар муухайг мэдэрч, түүнд хууртагдсанаа мэдлээ. Ялангуяа сүүлийн арван жилд ХКН сайн хүмүүсийг мөрдөн мөшгиж, авилгад идэгдсэн түшмэдүүдийг өөгшүүлж тэдэнтэй хамтарч байна. Энэ нам дээрээс доошоо унасан. Одоо бид энэ намаас зай барьдаг болжээ. Ийм учраас бид ХКН-аас гарч буйгаа ёслол төгөлдөр мэдэгдэж байна.
Чжан Сяоцяо, Чжан Сяовэнь
Хэбэй муж
2012 оны наймдугаар сарын 2, 11:42 цаг

Би комсомолоос гарлаа
Би Солонгос улсад суралцахаар очоод гэртээ үзэж чаддаггүй олон үнэнийг олж харлаа. Би ХКН их харгис юм байна гэдгийг ойлгов. Энэ нам маш олон гэмгүй хүнийг алж хяджээ. Би Комсомолд эрт орсон боловч одоо би түүнээс гарч байна.
Хуан Эр
Өвөр Монгол
2012 оны наймдугаар сарын 2, 1:07 цаг

Коммунист намаас аль болохоор хурдан гарах хэрэгтэй

Би комсомолын ахмад гишүүн. 20 жил болжээ. Хятадад болсон байгалийн болон техникийн олон гамшигийн дараа би коммунист намд ямар их ан цав үүссэн гажигтай болохыг мэдэрсэн. ХКН-ын гишүүн байсаар байвал надад ямар ч гэрэлт ирээдүй алга. Би энэ намаас аль болохоор хурдан гарахыг хүсч байна. Одоо би ёслол төгөлдөрөөр залуучуудын байгууллага болон пионерийн байгууллагаас гарч буйгаа мэдэгдэе.
Чэнь Сяохэ
Шанхай
2012 оны наймдугаар сарын 2, 11:01 цаг

Гурван байгуулагаас гарах өргөдөл
Би шашингүйн үзэл муу юм авч ирдэг гэдгийг эрт ойлгосон. Иймээс би ХКН-ын комсомол, пионер зэргийг оруулаад бүх охин байгууллагаас нь сайн дураараа гарч байна. Би гэрэлт ирээдүйг сонгомоор байна.
Сяоюань
2012 оны наймдугаар сар, 1:54 цаг

Би Хятадад ардчилалыг хүсч байна
Би намын гишүүнийхээ хувьд коммунист намын сүүдэртэй бараан талыг сайн мэднэ. Намын хийсэн бүхэн ард түмний төлөө байгаагүй. Харин өөрсдийнхөө халаасыг л түнтийлгэхэд оршиж байсан. Саяхны дотоод улстөрийн цуврал хямралууд нийгмийн зүгээс ямар их уур хилэн байгааг харуулсан хэрэг болсон. Иймээс би олон намт ардчилсан тогтолцоо болон цэргийнхнийг нийгэмшүүлэх хөдөлгөөнийг хатуу дэмжиж коммунист намаас гарч буйгаа зарлаж байна. Би өөрийгөө Хятадын улстөрийн шинэчлэл болон ардчилалд зориулахад бэлэн.
И Чэн
2012 оны наймдугаар сарын 3, 17:24 цаг

Би өргөсөн тангарагаасаа татгалзаж байна
Одоо би коммунист намын охин байгууллагуудаас гарч гарч буйгаа хатуу тод зарлаж байна. Би Хятадын коммунист нам, комсомол, пионерийн байгууллагуудад элсэхдээ өгсөн өргөсөн тангарагаасаа татгалзаж байна. Хятадын коммунистуудын “өндөр дээд зорилго” бол хамгийн туйлын худал хуурмаг зүйл байжээ. Би үүнд гүнгий мунхарсан байсан байна. Энэ нэг намын диктатур коммунистуудын эсэргүүцлийн дуу хоолойтой зөрчилдөж байна. Ийм нөхцөлд жирийн хүмүүс яаж ардчилал, иргэний эрхтэй байх юм бэ?
Фэн Е
Канад
2012 оны наймдугаар сарын 3, 9:45 цаг

Пионерийн цусанд будагдсан зангиа
Би Коммунист намыг ийм бузар булай байгууллага гэж мэдсэнгүй. Мөн пионерийн байгууллага гэдэг нь гэмгүй хүүхдүүдийг харгис дээрэмчид болгодог бүлэг гэдгийг ч мэддэггүй явжээ. Одоо би пионерийн байгууллагаас гарч буйгаа ёслол төгөлдөр зарлаж байна.
Чжоу Сюаньчжао
Жинань, Шаньдун муж
2012 оны наймдугаар сарын 3, 23:49 цаг.

epochtimes.ru сайт
Жич зургийн тайлбар: Хятад дүрс үсгээр “Хятадын Коммунист Намаас татгалзах нь”

http://www.mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=6568

Хөрвүүлсэн С.Майдар


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.