“Монос”-ынхон мансуурагчдын хэрэгцээг хангах болсон уу

Монголын залуу үе хүүхдүүд мансууруулах донд хэтэрхий их автаад байгаа бололтой.

Үе үе л хэвлэлээр өсвөр насны хүүхдүүдээс эхлээд 10 настай балчир үрс элдэв хий газ үнэрлэн эцэг эхийнхээ уур гайхашралыг барах болж. Арай томхон нь хаа нэгтээ тааралдах эмийн сангуудаас мансууруулах төрлийн эм бэлдмэл авч хэрэглэнэ. Уг нь эмийн сангууд эл төрлийн эмийг хадгалж, худалдаалмааргүй л юм. Тэр ч байтугай, эмийн сангууд хорт хавдарт нэрвэгдэж, зовж шаналж яваа иргэдэд ч хүртэл эмчийн заавар зөвлөгөөгүйгээр өвчин намдаах эмийг хаа хамаагүй өгдөггүй.

Тэгтэл эмийн санчид өсвөр насны хүүхдүүдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис буюу эм бэлдмэл өгч явуулсан байх юм. Хэдэн жилийн өмнө Монголчуудын бидний эмний хэрэгцээг хангадаг “Монос” группт мансууруулах төрлийн бодис нууцаар үйлдвэрлэж байсан гэх нууц мэдээлэл цацагдаж, тэрзууртаа бөөн юм болцгоож байсныг эргэн санах байна.

bolod.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих