Н.Энхбаярын сэтгэцэд өөрчлөлт оржээ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр II эмнэлэгт хэвтэн эмчлүүлсээр байгаа билээ. Гэтэл түүний сэтгэцэд ойрын үед өөрчлөлт ороод буй талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, тэрээр эмнэлгийн өрөөнд өдөржин бичиг, цаастай “зууралдаж”, тэрхүү цаасуудаараа өрөөнийхөө ханыг дүүргэдэг болсон ажээ. Энэхүү байдлыг тус эмнэлгийн эмч нар Н.Энхбаярын сэтгэцэд бага зэргийн өөрчлөлт бий болоод байгаа хэмээн тайлбарлаж буй ажээ. Уг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр өдөр болгон намынхаа удирдлагуудтай уулзаж байгаа юм билээ.

Хэдхэн хоногийн өмнө Н.Энхбаярын эхнэр О.Цолмон нөхрөө хорлогдсон хэмээн үзэж, энэ талаар шуугиан тарьсан мэдэгдэл хийж байсан. Түүний биеийн байдал нь дээрдэхгүй байгаа учир гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэсэн ч одоогоор ямар нэгэн шийдвэрт хүрээгүй байна.

О.Цолмон “Н.Энхбаярын үсийг БНСУ руу шинжлүүлэхээр явуулсан. Гэвч уг шинжилгээний хариуд Солонгосын эмч нар “хорлогдсон” гэх дүгнэлт гаргасан. Тиймээс  дахин шинжилгээ хийлгэхээр үсийг нь АНУ руу явуулсан. Шинжилгээний хариу одоогоор ирээгүй байна. Хэдийгээр хань маань эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ч турж, бие нь улам жижгэрсээр байна” хэмээн мэдээлсэн билээ.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.