“Гангар инвест”-ийн барилгаас хүн унаж нас барлаа

Есдүгээр сар гарсаар барилгын ослоор иргэд амиа алдсан хэрэг цөөнгүй гарсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй барилгуудыг нураах захирамж гаргасан билээ.

Энэ дагуу зарим нэг ажлууд хийгдэж байгаа ч барилгын ослоор иргэд амиа алдах хэрэг гарсаар байна. Тухайлбал, өчигдөр 21.10 цагийн үед цагдаагийн байгууллагад барилга дээр амиа алдсан хэрэг гарлаа гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Гангар инвест” ХХК-ийн барьж байгаа барилга дээрээс хоёр хүн унасан байна.

Тодруулбал, “Гангар инвест” ХХК-ийн дөрөвдүгээр блокийн гадна талын басадны тулькэн дээр 36 настай эрэгтэй Б , 25 настай эрэгтэй М нар ажиллаж байжээ. Гэтэл 12 давхарт тулькны тороос тасарсаны улмаас М унаж нас барсан байна. Харин Б гэмтэж, ГССҮТ-ийн сэргээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлэгдэж байгаа  юм байна. Хэргийг  Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих