Баянхонгор аймгийн бичил уурхайчид “Спейшл Майнз”-ийнхантай тохиролцлоо

Баянхонгор аймгийн Цагаан цахирт хэмээх газарт “Спейшл Майнз” уул, уурхайн компани ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй ч нутгийн иргэд хууль бусаар ашигт малтмал олборлосоор гурван жил өнгөрчээ. 2010 онд Засгийн газраас гаргасан журмын хүрээнд хамтран ажиллах гурван талт санамж бичигт “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ, Баянхонгор аймгийн ИТХ, “Спейшл Майнз” компанийнхан өчигдөр гарын үсэг зурав.

“Спейшл Майнз” компани бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, өөрийн эзэмшлийн ашигт малтмал олборлох үндсэн ордын талбайгаас 2000-3000 тонн орчим хүдэртэй 30 га газрыг хоёр жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус компанийн уурхай хариуцсан захирал Ч.Отгонжаргал “Дараа дараагийн гэрээний асуудалд гурван тал харилцан ярилцаж, хамтран ажиллана. Манайх олборлолтын асуудалд нухацтай хандаж байгаа. Баянхонгор аймагт 50 орчим нөхөрлөл байдаг. Тэд бүгд манай талбайд нүх гаргаж, цооног үүсгэх юм бол замбараагүй хэрэг болно. Тиймээс шинэ цооног гаргахад нь манайх хяналт тавина” гэв.

MINIG


URL:

Нэр: Gertie Leith Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих