Өнгөрсөн долоо хоногт дөрвөн төвд зулын гол болж амиа алдлаа

Лондон хотод байрлах “Төвдийг чөлөөл” хүний эрхийн байгууллага цэл залуу төвд залуу пүрэв гаригт зулын гол болсон талаар мэдээлсэн байна. Хятадын Гансу аймагт зулын гол болсон 24 настай төвд залуу энэ долоо хоногт үндэснийхээ төлөө өөрийгөө шатааж буй дөрөв дэхь фермер аж.

Хятадын баримталж буй харгис дээрэнгүй бодлогыг эсэргүүцэж энэ долоо хоногт зулын гол болсон дөрвөн хүн дөрвүүлээ амиа алджээ.

24 настай залуу Цэдэн Амукуху дахь Хятадын цэргийн байрны өмнө өөрийгөө шатаасан байна. Мөн мягмар гаригт нь талийгчтай адил нэртэй Цэтэн хэмээх 50 настай эр зулын гол болсон бол өчигдөр 23 настай Цеванг өөрийгөө шатаажээ.

Хятадын цагдаагийн газрынхан өөрийгөө шатаахаар төлөвлөж буй хүний талаар мэдээлэл өгвөл 7700 доллараар шагнана хэмээн мэдэгдсэн байна. Төвдүүд эрх чөлөөнийхөө төлөө, дээрэнгүй бодлогыг халахын төлөө аймшиггүйгээр өөрийгөө золиосолж, энэ тухай мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд цацагдахад луу улс тун ч дургүй аж.
Д.Идэр


URL:

Сэтгэгдэл бичих