Ким Кардашиан лусын дагина болов

Реалити шоуны од, АНУ-ын баян өв залгамжлагчдын нэг Ким Кардашиан Нью-Иорк хотод болсон Мидоригийн Халловины ногоон үдэшлэгт оролцохдоо лусын дагина шиг хувцаслажээ. Тэрбээр энэ хувцсаа 1984 онд гарсан “Splash” киноноос санаа авч, хоёр сарын өмнөөс төлөвлөсөн аж. Ким сэтгүүлчдийн өмнө зургаа авахуулах зуураа “Найз залуу Kanye West маань далайчны хувцас өмсөөд аюултай үед намайг аврах юм” хэмээн хошигножээ. Шаргал үстэй болсон Ким ийм харагдахын тулд хоёр цаг бэлтгэсэн гэнэ. Харин ойрын өдрүүдэд АНУ-ын мужуудад аюул авчраад байгаа шуурганы талаар санаа зовохгүй, үдэшлэг хэссээр байна гэж зарим хэвлэлүүд түүнийг шүүмжилж байна.

0babb29761713d1e1f0f6a7067004193
0babb29761713d1e1f0f6a7067004193

0babb29761713d1e1f0f6a7067004193


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих