“Хурд”-ын улаан фэн Бооёо

Монголын хошин урлагийн шилдэгийн шилдэг “Шинэ үе” продакшны “Азгүйтэл чи баяртай” инээдмийн шоу тоглолт үзэгчдийг үнэхээр байлдан дагуулж байгаа байгаа билээ.

Тэгвэл Монголын хошин урлагийн хөгжилд шинэчлэл хийж, байнга шинийг эрэлхийлж байдаг тус продакшны захирал Н.Ариунболд  “Хурд” хамтлагийн улаан фэн бололтой.  Тэрбээр  өдөрт 2 удаа тоглогдож эхэлсэн ч үзэгчид танхим дүүрэн байгаа өөрийн тоглолтоо дуусгаад л “Чи минь байгаа болохоор” тоглолтонд яаран сандран гүйсээр ирсэн юм. Тоглолт дуусах дөхсөн байсан ч тэрбээр зогсоогоороо “Хурд”-ын дуу бүрийг нь даган дуулж үнэн ч фэн болохоо харууллажээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих