“Эрдэнэс MGL”-ийн Б.Энэбиш ГОК-ийн захирал болох нь тодорхой болжээ

Сүүлийн үед газар авч буй ярианы сэдвийн нэг бол яах аргагүй албан тушаалын томилгоо. Энэхүү томилгоо нь гайхал сонгуулийн үр дүнгээр хэмжигддэг гэдгийг хэн бүхэн надаар хэлэлүүлэлтгүй мэднэ. АН засгийн эрх авуут улс төрийн албан томилгоог дээр, доргүй хийж хөөрхий муу МАН-ын “бэлтгэгдсэн” боловсон хүчнийг ёстой л нэг хиаруулж байна. Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар гээд их цэвэрлэгээ хийж эхэлсэн даруйд энд тэнд МАН-ын нэрийн дор тохоон томилогдож асан дарга, цэргүүд ёстой л нэг жоом шиг хөдөлгөөнд орж эхлэв. Одоогоор ТЕГ-ын дарга Д.Гэрэл, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр нарын цөөн тооны хэдэн нөхөд хуучин суудалдаа гүрийсээр сууцгааж байна. Өнгөрсөн бямба гарагт МҮОНТ-ээр нэвтрүүлсэн сэтгүүлч Ш.Гүрбазарын “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэг эгээтэй л сонгуулийн сурталчилгаа хийж буй мэт ГЕГ, Татварын ерөнхий газраар суудал сэлгэн томорсон төрөөс төрсөн тэрбумтнуудын нэг болох доктор цолтой Б.Баттөмөр дарга “Би шинэчлэлийг дэмждэг хүн. Сурсан юм надад их байна. Төр, түмнийхээ төлөө зүтгэхэд бэлэн байна” гэсэн утга бүхий мессежийг шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт хаяглан ярьж байлаа. Түүнийг албан тушаалтайгаа зууралдсаар байгаа гэх яриа газар авч байгаа бөгөөд ажилгүй хоцорсон нам нэгтнүүд нь хэзээ түүнийг лааз өшиглөх бол гэдгийг хүлээж суугаа гэнэ. Тэгвэл саяхан үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгддөг жинхэнэ дэлгэрсэн моодны дагуу “Эрдэнэс MGL” ХХК-ийн гүйцэтгэх захирал ноён Б.Энэбиш сайн дураараа ажлаа өгөв. ѫүний учрыг лавлавал тэрбээр УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай үй зайгүй гэр бүлийн найзууд бөгөөд “Алтан гадас” фракцид харьяалагддаг аж. Тиймдээ ч оны өмнө солигдох ГОК-ийн ерөнхий захирлын албанд ногоон гэрлээр томилогдох визээ даруулж, ирээдүй муутай “Эрдэнэс MGL”-ийн захирлын местээ өгсөн нь удахгүй хийгдэх шинэ томилгоогоор тодорхой болох ажээ. Зарим нэгэнд нь ажил олдохгүй байхад зарим нь бүр жаалж байгааг энэ жишээ тод харуулна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих