Манай тамирчид сумогийн дэлхийн аваргаас дөрвөн алт хүртлээ

Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хонконг улсад болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд Монголын сумо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Төгөлдөр, шигшээ багийн дасгалжуулагч Ц.Шийрэв, улсын заан Ц.Мягмарсүрэн нар тамирчдаа ахалж оролцжээ.

Манай улсаас энэ удаа сонирхогчдын сумогийн дэлхийн аварга дөрвөөр мэндэлж, мөнгө, хүрэл медалийн эзэд олноор төрсөн бахдам амжилт үзүүлжээ.

Тодруулбал, насанд хүрэгчдийн 85 килограммын жинд Р.Гантөгс, үнэмлэхүй жинд Г.Наранбат, өсвөрийн -100 килограммын жинд Б.Серик, +100 килограммын жинд Д.Аззаяа нар алтан медалийн эзэд болжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих