“Оюутолгой” ордоос үлэг гүрвэлийн яс олджээ

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийнхөн Хожуу цэрдийн Баянширээгийн насны олдворт газраас аварга өвсөн-идэшт завропд үлэг гүрвэлийн яс олсон байна.

Палеонтологийн төвийн Авран хамгаалах малтлагын багийнхан уг олдворыг авч, газрыг нь аюулгүй болгожээ.

Судлаачид завропдыг одоогоос 85-91 сая жилийн өмнө Монголын газар нутагт амьдарч байсан гэж үзэж байна.

Уг олдвор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь “Оюутолгой”-н эзэмшил талбайгаас олджээ. Одоогоор лабораторийн нарийвчилсан судалгааг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Б.Энх


URL:

Сэтгэгдэл бичих