Эбэг элэглээд эхэлчихлээ, нөхөд нь

2012 оны сонгуулиар манай улсын ардчилсан гэх тодотголтой гуншин бүхий Ерөнхийлөгч намдаа мөн ч их тус хүргэсэн. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмний санал асуулгаар сонгодог ч Ц.Элбэгдоржийн хувьд яалт ч байхгүй АН-ын хүн. Тэглээ гээд түүнийг буруутгаж болохгүй. Хүн ядрахаараа нутгаа, тураг эцэхээрээ ижлээ гэдэг дээ.

 

Гэхдээ би улсынхаа Ерөнхийлөгчийг ядарч эцсэндээ АН-даа үнэнчээр зүтгэсэн гэх гээд байгаа юм биш шүү. Зүгээр л угшил, угсаагаа бодвол тэр яалт ч үгүй АН-ын хүн гэх гэсэн юм. Тэр хэрээрээ аливаа асуудалд АН-ын талд орчих гээд байдаг гэсэн хэрэг. Товчхондоо бол 2012 оны сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гавьяа бас шууд болон шууд бус оролцооны ачаар АН парламентад олон болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз.

 

Тэгэхнээ сүүлийн үед ач санадаггүй ардчилагчид мань эрийг их л эвгүй байдалд оруулчих гээд байх шнг санагдах боллоо. Ний нуугүй хэлэхэд Ерөнхий сайд Н.Антанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарын ирээдүйд төрийн тэргүүний суудалд залрахыг санаархагчид ил цагаан элдвийн авир гарган хөөрхий Ерөнхийлөгчийг хэцүү байдалд оруулж буланд шахах бодлого явуулаад эхэлчихлээ гэсэн үг.

 

Уг нь бол Эбэ өөрөө дахин Ерөнхийлөгч болчих санаатай үзээд байгаа. Гэвч агтны хариу жилдээ байдгийг ор тас мартсан “андууд” нь аяганых нь хариуд өндөг шидэж магадгүй байна.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих