“Мисс экспат”-ийг Монгол бүсгүй хошуучилж байна

Өнгөрсөн бямба гаригт Чех улсад амьдарч байгаа гадаадын мисс шалгаруулах “Miss Expat” тэмцээний хагас шигшээ шатны тэмцээн Чехийн нийслэл Прага хотноо болжээ. Тэмцээнд Чехэд ажиллаж, сурч байгаа 18-27 насны, хүүхэдгүй гадаадын иргэд оролцдог билээ. Энэ жил уг тэмцээнд дэлхийн 20 орны 60 бүсгүй өрсөлдөж байгаа аж. Ангол, Колумб, Вьетнам, Беларусь, Гүрж, Индонез, Монгол, Нигер, Камбожийн бүсгүйчүүд шилдэг есөд үлдээд байна.
Уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, Чехийн Брно хотын ахлах сургуулийн оюутан Т.Бурмаа оролцож байгаа юм байна. Өдгөө19 настай тэрбээр Олон улсын харилцааны сургуульд сурч орчуулагч болох хүсэлтэй байгаагаа ярьжээ. “Мисс экспат” тэмцээн өнгөрсөн жилээс эхлэн болж байгаа аж. Харин анхны миссээр Намибийн Паулина Накашоле шалгарч байжээ.
Шигшээ тэмцээн 2013 оны нэгдүгээр сарын 9-нд Прага хотын Тиберни” театрт болохоор товоо зарлажээ. Уг тэмцээнийг тэргүүлсэн сайхан бүсгүйд алтан цом, найман каратын алмаз эрдэнэ бэлэглэх гэнэ.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих