Нигер эр 5 эмэгтэйд хүчиндүүлж нас барав

Нигер эр 5 эмэгтэйд хүчиндүүлж нас барав
Нигер улсад Уроко Оножа гэх эр 5 эмэгтэйд хүчиндүүлж нас барсан хэрцгий хэрэг гарсан байна. Урока Оножа бизнес нь амжилттай явж байсан чинээлэг эр бөгөөд зургаан эхнэртэй байжээ.

Хамгийн сүүлд гэрлэсэн эхнэртэйгээ байнга хамт байдаг болсноос түүний таван эхнэр хамтарч санаатайгаар уг хэргийг үйлджээ. Таван эхнэр нь хоорондоо ярилцаад Уроког ажлаа тараад ирэхийг гэрт нь отож байжээ. Түүнийг ажилаас ирэнгүүт мэс хутга, галын шилээвэрээр зэвсэглэсэн таван эхнэр нь ална гэж сүрдүүлэн шууд л унтлагын өрөөрүү чирж оруулж хүчинджээ. Хамгийн бага эхнэр нь хэлэхдээ “тэд түүнийг үхсэний дараагаар ширэнгэн ой руу зугтсан” гэжээ. Цагдаа нар зугтсан 3 эхнэрийг нь баривчилсан ба үлдсэн 2-ыг эрэн сурвалжилж байгаа юм байна. Оножа орон нутгийн ард иргэдэд байнга тусалдаг энэрэнгүй нэгэн байжээ.

Т.Жанерке


URL:

Сэтгэгдэл бичих